УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд зааснаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэх 20-оод гишүүн нэр өгөв.
Үг хэлсэн гишүүд бүгд дэмжиж буйгаа илэрхийлэн Г.Занданшатар гишүүнд амжилт хүссэн. Үг хэлэх зургаан гишүүн дутуу байхад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үлдсэн гишүүд нэрээ татаж, шууд санал хураалт хийх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ. Мөн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг гишүүдийн 96.9 хувь нь дэмжиж, УИХ-ын тогтоол батлагдлаа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)