Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнөөдөр өндөрлөж, Тавамаши Б.Мөнх-Оргил (13:2) Эндог давснаар түрүүллээ. Энэ түүний анхны түрүү бөгөөд Монголын бөхчүүдийн түрүү авсан долоо дахь (Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд, Н.Цэвэгням, Г.Ган-Эрдэнэ) бөх болов. Тэрээр дээд зиндаанд барилдсан цагаас хойш нэг ч өдөр өнжөөгүй содон амжилтын эзэн. Мөн Б.Мөнх-Оргил сүмод орсноос хойш 15 жилийн дараа буюу 34 насандаа түрүүлж байгаа нь энэ. Макүүчи зиндаанд хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөхийн (нэгдүгээрт кёкүтэнхо) хоёрт бичигдлээ. Сонирхолтой нь өнөөдөр түүний хоёр дахь хүү нь мэндэлсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (11)