УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах тогтоолын төсөлд 39 гишүүн гарын үсэг зуржээ. Ингэснээр тогтоолын төслийг өргөн барих нөхцөл бүрдсэн учир УИХ-ын гишүүн Л.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын даргад тогтоолын төслөө өргөн барилаа.
Тогтоолын төсөлд З.Нарантуяа нарын гишүүд гарын үэсэг зурахаа мэдэгдсэн ч хөдөө орон нутагт томилолттой яваа юм. Тэгвэл хэдхэн минутын өмнө УИХ-ын даргад тогтоолын төслөө өргөн барьсан гишүүд УИХ-ын өнөөдрийн чуулганыг бойкотлохоо зарлалаа.
Учир нь тогтоолын төслийг өргөн барих үеэр УИХ-ын дарга ирэх мягмар гариг хүртэл хүлээх горимын санал гаргасан байна. Үүнийх нь хариуд “Хүлээх боломжгүй. Хэрвээ өнөөдрийн чуулганаар тогтоолын төслийг хэлэлцэхгүй бол чуулганыг бойкотлоно” гэдгээ илэрхийлжээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (28)