Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д Монголын тамирчид түүхэн дээд амжилт үзүүллээ. 2019 оны нэгдүгээр сарын 06-17-ны өдрүүдэд Перу Улсад болсон авто раллигийн сүүлийн гараа өчигдөр болсон билээ. 41 дэх удаагаа зохиогдож буй уг раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 10 өдрийн хугацаанд 5000 километр замыг туулсан юм. Тус уралдаанд Монгол Улсаас анх удаагаа ах дүү Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар UTV ангилалд оролцсон бөгөөд манай тамирчид зорьсноо биелүүлж, төрөлдөө гуравдугаарт шалгарлаа.
Тодруулбал, манай баг тамирчид 130 машин уралдсан "Авто" төрөлдөө 32-р байрт бичигдсэн бол UTV OPEN ангилалд гуравт шалгарсан юм. Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, техникийн бүрэн бүтэн байдлыг хангагчаар Б.Баттөр нар ажилласан бол спортын сэтгүүлч Б.Онон албан ёсны эрхтэйгээр тэмцээнийг сурвалжилсан юм.
Тэмцээний үеэр олон баг тамирчид цааш уралдах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл манай тамирчид 10 өдрийн гараанд бүгдэд нь амжилттай өрсөлдөж, барианд орж ирснээр авто спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж буй нь энэ юм.
Сэтгэгдэл (8)