УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн эзэмшлийн “Богд” банкиндаа Хөгжлийн банкнаас найман сая ам.долларыг гаргуулж, харилцах дээр авсан мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийлээ.
Тэрээр “Ж.Мөнхбат гишүүн удаа дараа намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Хүний хувийн бизнест улс төрийн зорилгоор ингэж хандаж болохгүй. Уг асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байна. Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй буюу хүүгүй зээлийг “Богд” банкинд олгосон гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гүтгэлэг үнэн эсэх талаар албан ёсны тайлбарыг Засгийн газар өгөх ёстой. Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяаны банк.
Тиймээс үнэхээр Засгийн газар надад болон өөр гишүүдэд Засгийн газрыг хамгаалахтай холбоотой ийм гэмт хэрэг үйлдсэн бол энэ Засгийн газар хариуцлагаа хүлээж, огцрох ёстой. Зайлшгүй огцрох ёстой. Тиймээс энэ албан бичгийн хариуг заавал Засгийн газраас авч, чуулганд танилцуулахыг хүсч байна. Би хуулийн байгууллагад хандаж хохирлоо барагдуулах шаардлага үүсч байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж байгаа шигээ Засгийн газрыг хамгаалж, хуулийн зөрчиж, миний эзэмшлийн банкинд Засгийн газар 30 тэрбум төгрөг олгосон нь бол үүнийгээ нотол. Тиймээс энэ асуудлаа нотлож, тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байна. Ж.Мөнхбат гэдэг гишүүний гүтгэлэгт цэг тавьж өгөхийг хүсч байна. Хэрвээ Засгийн газар нь манай “Богд” банкинд мөнгө гаргаж өгсөн нь үнэн бол Засгийн газар огцрох ёстой. Үнэн нь нотлогдвол би биш энэ Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэлээ.
-Ипотекийн зээлийг “Богд” банкаар олгодог болгосон юм биш үү?
-“Богд” гэдэг банк бизнесийн зарчмын дагуу ипотекийн зээл олгох хүсэлт тавихад Сангийн яамны саналаар ганцхан манай “Богд” банкийг хассан. Гэхдээ Л.Болд гишүүний эзэмшилтэй гэдэг улс төр улс төрийн шалтгаанаар хассан нь буруу гэж бодож байгаа. Надаас болж энэ банк хохирч байгаад банкны хамт олноос уучлалт хүсч байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (14)