Баримт 1.
Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны долдугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Түүний төрсөн буурь нь Зүүнговь сумын нутаг Бага нуурын урд дэнж. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг Хуульч, мал зүйч мэргэжилтэй. Малын эмчээр ажиллаж байсан.
Баримт 2.
Тэрбээр Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалахын сайд, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан.
Баримт 3.
Түүнийг сонгуульд одгүй бөхчүүдийн нэг гэх нь бий. Учир нь УИХ-ын сонгуульд хоёр удаа өрсөлдөж, өвдөг шороодож байсан. Мөн намын дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал байсан хэрнээ “Эрдэнэт” хотоос сонгогдож чадаагүй. Дараа нь орон нутгийн сонгуулиар бас л тэнгэр харсан юм.
Баримт 4.
Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Москвагаас “тэсрэх бөмбөг” тээж ирж байв. Энэ нь “ОХУ их өрийг тэглээгүй юм билээ” гэж сүр бадруулан зарласан нь буруудаж, “Д.Дорлигжавын сүржигнэл” гэж хэсэгтээ шуугисан юм.
Баримт 5.
Долдугаар сарын 1-ний жагсаалын үеэр үр хүүхэд, хань ижлээ алдсан хохирогчдын өмнөөс “Та нар 50 сая төгрөгийг голсон гэл үү. Надаас өөр та нарыг хэн тоож уулзах юм бэ. Би л тоож уулзлаа шүү. Одоо болоо юм биш үү. Яагаад төрөөс хүний амь нэхээд байгаа юм бэ. Тэр хүн алсан цагдаа нараасаа очоод нэх. Харин ч 50 сая төгрөг өгсөн нь их юм гэж бодоорой” гэсэн доромжилсноор “жижигхэн хүний суганд хавчуулагдсан хүн том болжээ” гэх багагүй хугацаанд баалуулж байв.
Баримт 6.
Түүний байгуулсан ганц гавьяа нь Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа “Элитийн батальон” байгуулсан явдал. Энэ санал санаачилга сайд болохоос нь өмнө гарч түүний үед ажил хэрэг болсон гэдэг.
Баримт 7.
“Эрдэнэт”-ийн захирлаар томилогдоод Д.Дорлигжав харин ч нэг дуулиан шуугианы эзнээр тодорсон. Энэ нь Кипр Улсын ямар нь мэдэгдэхгүй жул компанид 800 мянга ам.доллар шилжүүлсэн нь илчлэгдэж хэрэг мандаасан.
Баримт 8.
2005 онд ҮЗХ-ны Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байранд болсон М.Энхсайханыг АН-ын даргаас огцруулах хурлын үеэр “Алтан гадас”-ынхан Гончигоо, Дорлиг хоёрын хэнийг нь Ардчилсан намын даргад зүтгүүлэхээ ил санал хурааж шийдсэн. Өмнө нь намын даргаар томилогдож чадаагүй Д.Дорлигжавыг биш Р.Гончигдоржийг ил тодоор олонх дэмжсэний төлөө Д.Дорлигжав “Алтан гадас” өвөртөлжээ.
Баримт 9.
Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “АН-ын даргын өрөөнд тагнаж чагнах төхөөрөмж тавилаа” хэмээн шуугиулж намынхаа нэр дэвшигчийн рейтингийг навсайтал унагаж байв.
Баримт 10.
Ерөнхийлөгч.Ц.Элбэгдоржийг 2004 онд АНУ-аас ирэхэд журмын нөхөд нь ёслол төгөлдөр угтахад “Тэр Элбэгээ яахав дээ, америкжсан нөхөр” хэмээн үл тоосон хүн бол Д.Дорлигжав. Харин нөгөө талд Ц.Элбэгдорж “Дорлигоо “Алтан гадас”-ынхантай байхдаа л онгирдог юм. Ганцаараа байхад нь би гараасаа гаргана гэж байхгүй” хэмээн басамжилсан байдаг.
Баримт 11.
“Шударгаар олсон хөрөнгө маань энэ” гээд харуулчих юмгүй төрөөс төрсөн тэрбумтны нэг нь Д.Дорлигжав гэдгийг олон хүн гэрчилдэг. Хамгийн наад зах нь гэхэд “Билэг” хууль зүйн дээд сургуулийг өөрийн болгож байснаас гадна хотын төвийн нэг шилэн байшин түүнийх гэгддэг.
Баримт 12.
Түүний тарьсан бас нэг балаг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдох үедээ 20 төрийн албан хаагчийг хоморголон халсан “хэрэгт” унаж, шүүмжлүүлж байв.
Баримт 13.
Тэрбээр Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, Ерөнхий сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Ардчилсан намын дарга, генсек, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий прокуророор томилогдож байсан ч Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдохыг хүсэмжилж явсан нэгэн.
Баримт 14.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа “Шим Технологи”, ”Meтал-Teх” хэмээх хоёр компани “Эрдэнэт” үйлдвэрт ихээхэн хэмжээний өртэй бөгөөд луу унжсаар олон жилийн нүүр үзсэн. “Эрдэнэт” үйлдвэрт тав орчим тэрбум төгрөгийн өр төлөх ёстой дээрх хоёр компанийн нууц ноёнтон гэж цоллуулсан удаатай.
Баримт 15.
Д.Дорлигжав: Өндөр албан тушаалтай байна гэдэг жирийн ард иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг хийсэн бол шалгагддаг байх ёстой.
Баримт 16.
Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшиж, яригдаж байх үед Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өнөөх алдарт дөрвөн сая ам долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн. Хариуд нь Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй” гэсэн. Үүний дараахан буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр АТГ-т өргөдөл гаргасан байдаг.
Баримт 17.
“Д.Дорлигжав сайдыг би том улстөрч, том хуульч гэж хардаг. Өмнө нь Батлан хамгаалахын сайд хийж байсан хүн шүү дээ. Би сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Уулзахдаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлыг нэг тийш нь шийдээч. Өмнөх сайдын чинь алдаа шүү гэдгийг сануулсан” гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгч байжээ.
Баримт 18.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын охин Д.Сарангэрэл Турк Улсад аялж яваад 2015 онд харамсалтайгаар амиа. Талийгаач Д.Сарангэрэл нь “MTS”-ийн П.Бат-Эрдэнийн том хүү Б.Сэрээтэртэй хамт гэгээн валентины өдрийг тэмдэглэж байхдаа далайд живсэн юм. Эргийн харуулын мэдэгдсэнээр усанд унасан найз залуугаа аврахаар Д.Сарангэрэл араас нь үсэрсэн болох нь камерийн бичлэгт бичигдэн үлджээ.
Баримт 19.
Охиныг нь өнгөрснөөс нэлээд хугацааны дараа Д.Дорлигжав прокурорын охины талаар таагүй мэдээлэл цацагдсан. Энэ нь Швейцарьт их сургуульд сурдаг байсан талийгаач охин Д.Сарангэрэл нь “Nova Mongolia Corp” хэмээх компанийн 30 хувийг эзэмшдэг байснаа “Nova Resource” компанид зарсан талаар мэдээлэл. Тухайн үеийн мэдээллээс харахад, “Nova Mongolia Corp” компанийн 30 хувийг Д.Дорлигжавын охин болон М.Дэмбэрэл гэдэг хүний хамт эзэмшдэг байж. М.Дэмбэрэл өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байсан нэгэн гэдэг мэдээлэл ч тухайн үед цацагдаж байсан. Ямартай ч тус мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллага шалгасан эсэх нь тодорхойгүй нам жим болсон билээ.
Баримт 20.
Өөрөөр өөрийгөө цэнэглэдэг мотор үйлдвэрлэж, оюуны өмчийн патентийг өөрийн нэр дээрээ өнгөрсөн сарын 31-ний өдөр бүртгүүлээд амжсан нь юм юманд элдэвтэй хүн гэдгийг батлан харуулсан юм.
Баримт 21.
Энэ талаар “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Д.Дорлигжав эрдэмтэдийг ходоодоор худалдаж авахаа болих хэрэгтэй. Зохион бүтээсэн бүтээлийг өөрийнхөө нэр дээр патентжуулсан. Арай ч дээ” гэж толгой сэгсэрсэн удаатай.
Баримт 22.
“Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Тэр угаасаа жаахан тэнэгдүү хүн.
Баримт 23.
Хамгийн олон жил “өгсөн, авсан” гэж хэрэлдэж буй хоёр бол “Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд болон прокурор асан Д.Дорлигжав нар. Тэдний хооронд эхлээд дөрвөн сая ам.долларын асуудал яригдаж байсан бол эцэстээ энэ тоо есөн сая ам.доллар болж өссөн. Эцэст нь Д.Дорлигжав нь УЕП-оор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
Баримт 24.
УЕП-оос эхлээд салбарын сайд хийсэн тэрбээр Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчдын нэг. Тиймдээ ч энэ удаагийн хэрэгт Х.Баттулга Ерөнхийлөгчийг дэмжлэг үзүүлнэ гэдэг найдаж буйг эх сурвалжууд өгүүлсэн. Үүнийг нь батлах нэгэн үйл явдал өнөөдөр болсон нь түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 14-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагт товлогдсон юм.
Сэтгэгдэл (41)