“МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Уг жагсаалд Ерөнхийлөгчийн анхны эхнэр Ц.Энхтуяа оролцсон байна. Тэрбээр ийнхүү УИХ-ын даргыг огцрохыг шаардсан жагсаалд хүрэлцэн ирсэн нь олон нийтийн анхаарлыг татаж буй юм.
3.8 сая төгрөгийн үнэтэй ороолтоор гангарсан гишүүн жагсагчдын дургүйг хүргэжээ
“МАНАН”-гийн эсрэг жагсаалд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1420 ам.доллар буюу 3.8 сая төгрөгийн үнэтэй хүзүүний ороолтоор гангарч ирсэн тухайг хэвлэлүүд онцолж байна.
Тэрбээр LV-гийн ороолт, булган шуба өмсч, авлига, хээл хахууль, шударга бус байдлын эсрэг гэсэн уриатай жагсаалд оролцож байгаа нь өөрөө шударга бус зүйл юм гэж шүүмжлэх иргэд олон байсан гэдгийг жагсаалд оролцогчид онцолсон юм.
Сэтгэгдэл (11)