Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан нэр бүхий гишүүд жагсагчдын төлөөлөлийн хамт УИХ-ын даргатай уулзах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг хүлээж авч, уулзалт болох үеэр УИХ-ын даргад халдсан гэх мэдээллийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.
-Сая УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд мэдээлэл хийхдээ УИХ-ын дарга шаардлагө хүлээж авахгүй гэж хэлсэн?
-Сүхбаатарын талбайд жагсч байгаа иргэлийн төлөөлөл, зарим УИХ-ын гишүүд надтай уулзах хүсэлт тавьсны дагуу уулзаж тэдний санал, шаардлагыг сонссон. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд болсон жагсаалын үеэр шаардсан шаардлагад хоёр хуудас бүтэн, тал нүүр тайлбар бичснээ танилцуулах гэтэл “Шаардлагын хариуг хүлээж авахгүй” гэсэн. Би өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлсэн. Өмнө нь ч хэлсэн. УИХ-ын даргыг огцруулах үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстой гэж хэлсэн. УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуульд нийцээгүй учир хэлэлцэх боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан. Дараа нь Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсныг та бүхэн мэдэж байгаа.
-Тантай уулзах гэж орсон хүмүүс хэр бухимдалтай байсан юм бэ?
-Орж ирсэн хүмүүс нэлээд бухимдалтай байсан. Жагсагчид ч гэсэн бухимдалтай байгааг ойлгож байна. Эдийн засагт тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж байж шийдэх ёстой. Гэтэл чуулган есөн удаа хойшиллоо. Энэ бүхнийг төр засгийн бүх төвшинд анхаарах хэрэгтэй.
-ҮАБЗ-ийн хурлаар энэ асуудлыг ярих уу?
-Хурал одоо эхлэх гэж байна. Би хурал руу явж байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (8)