УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Таныг ЖДҮ-д хамаатуулаад байгаа шалтгаан юу гэж дүгнэж байна вэ?
-Намайг нөлөөлсөн байж магадгүй гэж ярьж байгаа. Түүнээс биш ЖДҮХС-гаас зээл авсан энэ компани надтай ямар ч хамаагүй. Зарим гишүүд өөрийнхөө компанид авсан тохиолдол байгаа шүү дээ. 30 гишүүн компанид бичиг хийж өгсөн. Би хурал дээр прокуророос асуусан. “Яахаараа, УИХ-ын гишүүд бичиг хийж өгөөд 30 хэдэн компани зээл авч, 30 хэдэн гишүүн мэдүүлэг өгч байхад намайг оруулж ирж байдаг юм бэ” гэж асуусан. “Ямар учраас оруулж ирж байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ” гэлээ. Тэгсэн олигтой тайлбар өгөхгүй суугаад байх юм. “Та ийм юм хийсэн, ингэж идэж уусан” гэж надад тайлбарласангүй. УИХ-ын гишүүнийг ингэж болохгүй. Би чинь бас сонгогчидтой хүн. Би олон ах дүүстэй хүн.
-Б.Ундармаа, Л.Энхболд гишүүд зээл авч зориулалтын бусаар ашигласан гэж байна?
-Эд нар өөр байж магадгүй. Би мэдэхгүй. Миний хувьд бичиг хийж өгсөн.
-Гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахад бэлэн үү?
-УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлж, 40-өөс нь багасгаж байгаа юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хүлээж авахгүйгээр авч үлдэх гэсэн санаа.
-Таныг АТГ-аас дуудаж асуусан. Тухайн үед таныг дуудаж асуусан шалтгаан юу байсан юм бэ?
-АТГ-аас дуудахад би юуны учир дуудаж байгааг асуусан. Тэгэхэд таныг гэрчээр татаж байна гэсэн. Тэгсэн хэрнээ өчигдөр гэнэтхэн яллагдагч болгож оруулж ирсэн. Би “Наад улс төрийнхөө асуудлыг болиорой” гэж хэлсэн.
-Та өчигдөр УИХ-ын даргатай уулзаж, бүрэн эрхээс түтгэлзүүлэх саналын талаар ярилцсан юм уу?
-Би УИХ-ын даргатай бус Зөвлөлийн хуралд суусан.
-Яагаад таныг онцлоод байгаа юм бол?
-Арай зөөлөн болохоор нь ноолж байгаа юм байлгүй дээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (9)