Халдашгүй байдлын дэд хорооны хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболдоос тодруулахад “Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энэ банк бус санхүүгийн байгууллагад ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна. Маргааш улс орон даяар жагсаал болно. 48 цагийг яагаад маргаашийн 13.00 цагтай давхцуулж байна вэ гэдэг сонирхол татаж байна. Би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Тэр компанийг “Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз” гэсэн бичиг явуулсан. Би бүрэн эрхээсээ түдгэлзэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болчихсон. Яагаад гэвэл, УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр бид ажиллах ёстой. Өнөөдөр би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цааш үргэлжилнэ. Ингэвэл олон бизнесмэн, улстөрчид хохирох нөхцөл байдал үүснэ” гэв. Тиймээс энэ асуудлаар Б.Ундармаагаас тодрууллаа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (10)