УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас уг асуудлаар тодрууллаа. Тэрбээр “Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Сая танилцуулга хийгдлээ. Санал хураалт нь болоогүй байна. Хаалттай хуралдаж байгаа учраас ил тод мэдээлэл өгөх хориотой. Б.Батзориг сайдтай хамтарсан уу, хамтраагүй юу. Зээл авсан ААН-үүдэд нөлүүлсэн гэх зэрэг асуулт асууж байна. Үүнд би нөлөөлөөгүй. Ямар ч шийдвэр гарсан байсан би хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. Ямарч арилжааны банк, ямар ч банк санхүүгийн байгууллагаар зээл дамжуулаагүй. Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг бусад зүйлүүдээр гарсан” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)