Өнгөрөгч онд улсын хэмжээнд хулгайн гэмт хэрэг 22 мянга бүртгэгдсэний 17 мянга буюу 71 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Энэ нь 2017 оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм. Улмаар хулгайн гэмт хэрэг дотор эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 4.3 хувиар өссөний дийлэнхийг халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа аж.
Л.Сайнаа