Нийслэлийн цагдаагийн газраас ард иргэдийн амгалан тайван байдал, нийтийн хэв журмыг сахиулах ажлын хүрээнд “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ноос нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулжээ. Энэ үеэр давхардсан тоогоор хэв журмыг сахиулах эргүүлийн 2063, замын хөдөлгөөний зохицуулалтын 878 чиглэлд, 4028 офицер, 5397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэж гэмт хэрэг зөрчлийн 8158 дуудлага мэдээллийг хүлээн авч 11 гэмт хэргийг илрүүлж, согтуугаар танхайрч, бусдын амгалан тайван байлдлыг алдагдуулсан 1182 иргэнийг эрүүлжүүлсэн байна.
Мөн зөрчил гаргасан 7286 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)