ЭШЛЭЛ 1
ТЕГ-ын дарга асан Б.Хурц: Та шударга хүн мөн үү, Би цааш нь ярих уу яах уу?
ЭШЛЭЛ 2.
УЕПГ-ын Хяналтын прокурор У.Эрдэнэтуяа: Нэг л юм асуугаач, яасан олон юм асуудаг юм.
ЭШЛЭЛ 3.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Гогдуулав аа, дүү нар аа.
ЭШЛЭЛ 4.
УИХ-ын Б.Наранхүү: За би төлчихнө өө. Нэмээд хоёр тэрбумыг дүүдээ өгчихнө
ЭШЛЭЛ 5.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Амь насаа алдахаас ч айхгүй байна.
ЭШЛЭЛ 6.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга:Би гарахдаа дотуур хувцасаа өмсөөд гарсан.
ЭШЛЭЛ 7.
АТГ-ын дарга Х.Энхжаргал: За яахав ээ, яахав. За мэдэхгүй ээ, мэдэхгүй.
ЭШЛЭЛ 8.
УИХ-ын гигүүн Н.Оюундарь: Хийж бүтээе гэсэнд ямар уучлал байх юм бэ, ёс зүйтэй бай.
ЭШЛЭЛ 9.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж” хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би ишиг биш”
ЭШЛЭЛ 10.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хэн таныг алах гээд байгаа юм. Энэ шүдгүй арслан уу?
ЭШЛЭЛ 11.
УИХ-ын гишүүн Д.Мурат: Дэвшихгүй гээд байхад ард түмэн намайг заавал дэвш гээд байна
ЭШЛЭЛ 12.
УЕП М.Энх-Амгалан: “Шударга ёс гэдэг энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх үндсэн зарчимтай УИХ чинь энэ хүмүүсийг шалгуулж болдоггүй юм уу”.
ЭШЛЭЛ 13.
Хариуд нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ерөнхий прокурор оо, та үнэхээр том байна. Бид танд хуулиараа асар их эрх мэдэл өгсөн юм байна.
ЭШЛЭЛ 14.
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж: 512 шүүгч дотор нэг хүн тэрбум доллартай байж болдоггүй юм уу. Шүүгч хүн үргэлж ядуу байна гэж байхгүй. Харин ядуу байвал аюултай. Эх сурвалж:TV8 телевиз
ЭШЛЭЛ 15.
Иргэн Г.Мөнхбат: Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ. Хэзээ шийдэж өгөх юм бэ?
ЭШЛЭЛ 16.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Баянгол аймаг
ЭШЛЭЛ 17.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Та нар л өөрсдөө ард түмний мөнгөнөөс шаадаг шүү.
ЭШЛЭЛ 18.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Би ЖДҮ-гээс авсан зээлээ эргүүлэн төлсөн
ЭШЛЭЛ 19.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: “Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ирээд танк, зэвсэг өгсөн байна. Яах гэж байгаа юм танк зэвсэгээр”
ЭШЛЭЛ 20.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Битгий Монголын төрийг бузарлаад бай.
ЭШЛЭЛ 21.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Эд нар хоорондоо алалцаж л байг. Монголын ард түмэнд ашигтай”, “Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг явав. Сонгогдох болохоороо үнсэлцэж, энд орж ирэхээрээ алалцаад байх юм”
ЭШЛЭЛ 22.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: "Өнөөдөр нэг талдаа шийдвэр гарах байх. Ялсан хүнийх нь зовлон маргааш эхэлнэ.
ЭШЛЭЛ 23.
УИХ-ын гишүүн Б.Тэрбишдавга: Улаанбаатар хот нь утаанд дарагдсан, сайд чинь ямар шагнал авчихав аа. Жигтэйхэн том шагнал аваад л. Гадаад хэргийн сайд нь Байгаль орчныхоо сайдад шагнал өгөөд л. Энэ одоо юу болоод байгаа юм бэ.
ЭШЛЭЛ 24.
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: УИХ-ыг тарахгүй гэвэл би өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу.
Сэтгэгдэл (30)