Баримт 1.
Монголын хошин урлагийн нэрт мастер Магсаржалам овогтой Баярмагнай нь 1978 оны аравдугаар сарын 6-нд Баянхонгор аймагт төрсөн.
Баримт 2.
Тэр Баянхонгор аймгийн Баянбулаг сумны харьяат. Эхээс зургуулаа бөгөөд айлын ууган хүү юм.
Баримт 3.
Түүнийг багад нь Монхой хэмээн хочилдог байсан бол сүүлд боорцог Магнай хэмээн дуудах болжээ. Тэр хүү хоч нь бүр сүүлд Наадамдух ч болжээ.
Баримт 4.
Тэрбээр жилийн 365 хоногийн 65-100 хоногийг л гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг байна.
Баримт 5.
1996 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэж, СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсжээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажилласны дараа хошин урлагт хөл тавьж, “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн байна. 2007 онд нэг хамтлагт байсан Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулж, тусдаа гарснаас хойш уран бүтээлээ амжилттай туурвиж яваа жүжигчин юм.
Баримт 6.
Тэрбээр УДЭТ ажиллаж байхдаа сард 27300 төгрөгийн цалин авдаг байжээ. Энэ үед нь сард 40000 төгрөгийн цалин өгнө гэж урьснаар хошин урлагийн салбарт “урвасан” байна.
Баримт 7.
Тэр өөрийгөө хэзээ ч Ромеод тоглохгүй гэдгээ мэддэг. Гэхдээ Драмын театрт сонгодог дүр бүтээхийг хүсдэг гэжээ.
Баримт 8.
Түүний хамтрагч нар болох СТА Ж.Мөнхсайхан, МУГЖ П.Эрдэнэзаан нар түүнээс цөөнгүй насаар ах гэсэн. Тиймдээ ч “ахаа” гэж хүндэтгэж харьцдаг юм байна шүү.
Баримт 9.
Тэрбээр 2013 онд эхнэртээ цоо шинэхэн улаан машин бэлэглэжээ. Тухайн үед машиныг 50 мянган доллараар үнэлсэн аж.
Баримт 10.
Дунд сургуульд байхдаа УИХ-ын экс гишүүний охинтой үерхдэг байсан. Экс найз охиныхоо аавыг хэн гэдгийг ихэд нууцалдаг юм билээ.
Баримт 11.
Дараа нь СУИС-ийн оюутан болох үедээ Нарантунгалаг гэдэг охинд нүд унагаж, эргүүлсээр байгаад гэргийгээ болгж авсан гэдэг.
Баримт 12.
Төв аймгийн Лүн сумын харьяат бүсгүйтэй гэрлэсэн М.Баярмагнай 2000 оны эхээр хадам аавдаа Марк-2 машин бэлэглэж байсан нь эхнэртээ хайртай, хадамдаа халамжтай эр гэдгээ харуулсан байна. Мөн багын найздаа ч машин бэлэглэж байжээ.
Баримт 13.
Тэрбээр спортын хүн болно гэж мөрөөддөг байсан ч аравдугаар ангиа төгсөөд улсын шалгалтдаа унасан. Тэгээд СИУС-д шалгалт өгч тэнцсэн гэдэг.
Баримт 14.
Түүний хувьд эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээх хамгийн хэцүү гэжээ.
Баримт 15.
Тэр арван жилийн сургуульд байхдаа хамгийн өндөр байсан тэрбээр жагсаалыг магнайлдаг байсан гэнэ шүү.
Баримт 16.
Эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Түүний гэргий төрийн байгууллагад ажилладаг бол том хүү нь Турк сургуульд суралцдаг юм байна.
Баримт 17.
Өндөр биетэй учраас зургадугаар ангиасаа сагс, гар бөмбөгийн спортоор хичээллэж эхэлжээ. Мөн улсын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоор хотод хааяа ирдэг байжээ.
Баримт 18.
Түүний хувьд амьдрал, тайз хоёр адилхан. Учир нь тэр тайз дээр ч, амьдрал дээр ч нэг зангаараа байдаг. Түүнийг харсан хүний инээд өөрийн эрхгүй хүрдэг хэмээн олон ярьдаг.
Баримт 19.
Тэрбээр “Тусгай ажиллагаа”, “Өөрийгөө тоодоггүй хүн”, “Баярлалаа Ээжээ”, зэрэг кинонуудад инээдмийн дүр бүтээж байсан. Харин “Single ladies-2” кинонд анх удаагаа хэрцгий дүр бүтээсэн.
Баримт 20.
Түүний гол дүрийг нь бүтээсэн хамгийн анхны кино бол “Бурхан өршөөг” МУСК юм. Тус кинонд бүтээсэн түүний дүр хамгийн сайн дүр нь гэж үзэгч олон дүгнэдэг.
Баримт 21.
Тэрбээр шаггүй дуучин юм. Түүний хамгийн дуулах дуртай, сайн дуулдаг дуу нь дуучин Х.Төмөрийн “Аяны шувууд” хэмээх дуу аж.
Баримт 22.
“Сайн муу хэрцгий” нэртэй инээдмийн төрлийн Монголын хамгийн анхны 3D кинонд хөдөөний хашир хэрнээ, юм юманд гap дүрж, хэрэгт дурлаж явдаг өвгөний дүрийг бүтээсэн. Харин түүний эхнэрийн дүрд УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тоглосон юм.
Баримт 23.
Өөрийгөө 3D киног зориулалтын шилийг нь зүүхгүйгээр үзсэн анхны хүн гэж наргих дуртай. Учир нь тэр бүрсийгээд байхаар нь солир харж байгаад үзсэн гэдэг.
Баримт 24.
Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд та бүрийн авьяастай тэрбээр шаггүй сайн тогооч гэсэн. Гэр бүлдээ зав гаргах боломж олдох бүрт гарын хоолоо хийж, гэр бүлээ дайлдаг юм байна.
Сэтгэгдэл (52)