УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар мэдээллэл хийлээ.
Тэрбээр “Мэдээлэл хийх болсон шалгаан нь хоёр гурав хоногийн өмнө МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хурал болж өндөрлөсөн. Хуралдаанаас “Дарга нарыг биш гишүүдийн төвтэй нэгдмэл МАН-ыг бий болгохыг уриалж байна. Албан тушаалын дор намын шийдвэр гардаг болсон энэ үед жирийн гишүүд дэмжигчид, ард түмний санаа бодолд тулгуурлан гаргах” уриалгыг УИХ-аас гаргалаа. Мөн УИХ дахь МАН-ын бүлэгт хандаж шаардлага хүргүүлсэн. Бүлгийн гишүүд эв, эеэ хичээж, төрийн үйл ажиллагааг тасалдуулалгүй ажиллах, МАН-ын удирдлагыг талцуулж байгаа үйлдлээ зогсоохыг бусаддаа уриалж байна. ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, намын төв байгууллагын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. МАН бол лидерүүдээ дагасан фен клуб биш. Цаашид намын дотоод ардчиллаа улам сайжруулъя гэсэн үүднээс энэ холбоо байгуулагдсан. МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдаанаас миний биеийг холбооны Ерөнхийлөгчөөр томилсон. Холбооны удирдах зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй. Тэргүүн, дэд Ерөнхийлөгчөөр Б.Бат-Эрдэнэ, дэд Ерөнхийлөгчөөр Н.Баярмагнайг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Болдмандалыг тус тус сонгосон” гэв.
Түүний мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултадаа хариулт авлаа.
-Та бүхэн намын асуудал, албан тушаалаа яриад байна. Өнөөдөр төрийн үйл ажиллагаа гацсан байна. Яагаад энэ гацаанаас гарах асуудлаа хэлэлцэхгүй байна вэ?
-Хэл, амаараа ойлголцохгүй бол Засгийн газар нь ч огцорч, УИХ нь ч тарцгаая гэж байгаа. УИХ-ыг тараах миний бланк дээр 15 гишүүн гарын үсэг зурсан. Ийм байдалтай байснаас УИХ-ыг тараая гэсэн байр суурьтай гишүүдийн тоо олширсон.
-Энэ холбоо цаашдаа нам болж гарах уу. МАН дотроо хэд хэдэн жигүүртэй болоод байна вэ?
-МАН гэж ярихаас өөр аргагүй боллоо. Яагаад гэвэл өнөөдөр МАН эрх барьж байгаа хүчин. Тиймээс ярихаас өөр гарцгүй болж байна. Нам болж явахгүй, төрийн бус байгууллагын хүрээнд ажиллана. МАН-д “Нэгдмэл Монгол”, “Шинэ дэвшил”, Зүүний хүчний гээд олон холбоод бий. Ардчилсан нийгэмд холбоо, төрийн бус байгууллага байгуулах нь нээлттэй.
-Та өмнө нь жагсаал, цуглаан зохион байгуулж, давхар дээлийг эсэргүүцэж байсан. Мөнгө, төгрөг ч тарааж байсан. Гэтэл одоо өөрөө холбооны Ерөнхийлөгч боллоо гээд мэдээлэл хийх нь хэр зохистой вэ?
-МАН сөрөг хүчин байхад би жагсаал, цуглааныг 10 гаруй удаа хийж байлаа. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа давхар дээлийг тайлуулна гэсэн санал оруулж байсан. Энэ саналыг 2016 онд байгуулагдсан Засгийн газар баримталсан шүү. Харамсалтай нь, өнөөдөр манай намын даргын тэргүүлсэн Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байгаа. Үүнд би хэлэх үггүй болчихоод байна. Хэрвээ өнөөдөр хэд хэдэн сайд албан тушаалаасаа чөлөөлөгдвөл давхар дээлгүй сайд томилох хэрэгтэй. Намайг мөнгө төгрөг тараасан гэх зохион байгуулалттай яриаг манай намын цагаан байрнаас тарааж байгаа. 200 мянган төгрөг авсан хүн зугатаах уу. Үүнийг манай намын Хэвлэл мэдээллийн хэлтсийн цахим орчин хариуцсан хүн тараасан нь баримттайгаар нотлогдсон.
Сэтгэгдэл (46)