ЭШЛЭЛ 1
“Аз жаргалтай Улаанбаатар” хот байгуулна гээд МАН НИТХ-д үнэмлэхүй олонхиор ялсан. Тэд 34 суудалтай, АН 11 суудалтай. Засаг даргаар хэнийг тавих нь тэдний асуудал. Нэг юм тодорхой байгаа нь тэд хоорондоо учраа ололцохгүй байна.
ЭШЛЭЛ 2.
Ерөнхий сайд хотын даргыг ажлыг нь хийлгэхгүй байж магадгүй гээд уг нь хуулиар хамгаалаад өгсөн. Гэтэл С.Батболд яагаад ч юм өөрөө өргөдөл өгчихсөн. Өгөөгүй бол НИТХ-аар хэлэлцүүлэх байсан.
ЭШЛЭЛ 3.
МАН эрх барьж чадахгүй байна.
ЭШЛЭЛ 4.
Хотын даргын эрх мэдлээр олддог бизнесийг МАН-ынхан хоорондоо булаацалдаж байна.
ЭШЛЭЛ 5.
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хууль бусаар шийдчихвэл Ерөнхий сайдыг хууль бусаар огцруулдаг болно, Ерөнхийлөгчийг хууль бусаар огцруулдаг болно. Энэ асуудал зөвхөн М.Энхболдоор дуусахгүй.
ЭШЛЭЛ 6.
М.Энхболд хуулийн ард нуугдчихсан.
ЭШЛЭЛ 7.
Нэг намын доторх хэрүүлээс болоод Монголын төр гацчихаад байна. Намын удирдлагаар төрийн ажил явдгийг бид 1990 онд халчихсан. Энэ хувьсгалын гол зорилго нам төрийг удирдахаа боль л гэсэн. Гэтэл одоо намын доор төр орчихлоо.
ЭШЛЭЛ 8.
Ардын намын ч тэр, Ардчилсан намын ч тэр удирдах байгууллага нь төрийн дээр гарчихаад үүрэг өгдөг боллоо. УИХ-ын даргыг огцруул, Засгийн газрыг огцруул гээд. Энэ хоёр нам ингэж даварч явж байгаад Үндсэн хууль зөрчсөн гэдгээр татан буугдах вий дээ.
ЭШЛЭЛ 9.
Хүн тоохгүй байхад би хойноос нь гүйгээд байдаггүй. Намын дарга маань надтай ярих ч үгүй байгаа.
ЭШЛЭЛ 10.
Өөрийнхөө байр суурийг илэрхийлсний төлөө төрийн түшээдийг намаас хөөдөг явдал манайхаас өөр хаана ч байхгүй. Ардчилсан намуудад ийм юм байдаггүй юм.
ЭШЛЭЛ 11.
Хүнийг улс төрийн байр суурийнх нь төлөө ялладаг гурван төрлийн нам байдаг. Фашист, нацист, коммунист нам л ингэдэг. Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн байр сууриа илэрхийлснийх нь төлөө арга хэмжээ авснаараа манай намыг коммунист нам шиг ажиллуулчихлаа. Ардын нам угаасаа коммунист нам.
ЭШЛЭЛ 12.
Манай нам шилэн зодолддог. Засгийн газраа огцруулахад дараагийнх нь ирээд ажлаа хийгээд л явдаг.
ЭШЛЭЛ 13.
Ардын нам зодолдохоороо нэг нэгийгээ заавал устгаж салдаг. Түүх нь тийм. Баруунтан нь зүүнтнээ, зүүнтэн нь баруунтнаа сүйтгэсэн түүх байгаа. Ардын нам дотроо хагарахаараа зүгээр өнгөрдөггүй. Ялагдаж, ялж сураагүй. Заавал эвгүйтнэ. Нийгмийн аюул болж хувираад байна. Бие биеэ устгах гэхдээ нийгмийг чирж оруулах гэж байна. Одоо У.Хүрэлсүхийн жад сэлэм болсон баахан улс бий болчихлоо. М.Энхболд ч бас баахан хүмүүүс цуглуулж байна.
ЭШЛЭЛ 14.
Эдний зодоонд парламент тараад зогсвол бага хэрэг. Нийгмийн самуун руу түлхэх гээд байна.
ЭШЛЭЛ 15.
Ардын намын зодоон яг үнэндээ шударга ёсны төлөө яваагүй юм, эх орны төлөө яваагүй юм. Төрийн бизнес болгочихоод түүнийгээ булаацалдаж байгаа юм. Бизнес нь тохироогүй баахан рецедив гэмт хэрэгтнүүд шиг л байгаа биз дээ.
ЭШЛЭЛ 16.
Шударга ёс гэдэг ойлголт сүйрчихлээ.
ЭШЛЭЛ 17.
Би Ардын намыг Ж.Батмөнхийн үеэс нь мэднэ. Ё.Даш-Ёндон, Н.Багабандийн үе, Н.Энхбаярын үе, М.Энхболдын үе гэж байгаад одоо У.Хүрэлсүхийн үе ирлээ. Ардын нам улам бүр араатан шиг болж байна. У.Хүрэлсүхийн үед хүчирхийллийн хэлбэр рүү орлоо.
ЭШЛЭЛ 18.
Дарангуйлагчид нэр дэвшигчид азаар олон байна. У.Хүрэлсүх байна, Н.Энхбаяр байна. Тэдний нэг нь ялтлаа нэлээд хугацаа орно. Энэ хооронд амжиж ардчиллаа төгөлдөржүүлэх хэрэгтэй. Бас дарангуйлагчид нэр дэвшигчийн нэг нь Х.Баттулга маань байгаа юм биш биз дээ гэж би гайхаад л байгаа..
ЭШЛЭЛ 19.
Парламентын засаглал бол нээлттэй төрийн амин сүнс. Ерөнхийлөгчийн засаглал бол хаалттай төрийн нэрийн хуудас.
ЭШЛЭЛ 20.
Бидний үед утаа арай бага байсан. Гэр хорооллын айлууд хөлдөж үхэхгүйн тулд гал түлж л таарна. Гал түлсэн юм чинь утаа гарч л таараа ш дээ. Үүнийг багасгахын тулд гэр хорооллын барилгажилт гэдэг юмыг эхлүүлсэн. Зогсоогоогүй бол өдийд 8000 айл орон сууцанд орох байлаа.
ЭШЛЭЛ 21.
Өөрийнхөө хүчинд итгэдэг хүн хэзээд шударга байдаг юм. Өөртөө итгэдэггүй хүмүүс л хулгай хийдэг.
ЭШЛЭЛ 22.
Би Д.Дорлигжав, Т.Ганболд хоёрын Д.Дорлигжавд итгэнэ. Тэр Т.Ганболд чинь тэгж ярьчихаад гадагшаа гараад явчихсан гэж байна лээ шүү дээ.
ЭШЛЭЛ 23.
Би зохиолч хүний гэр бүлд төрсөн хүүхэд. Би нэр төрийн үнэ цэнийг мэднэ. Би хулгай зэлгий, авлигаас хол байдаг. Үзэж чаддаггүй.
ЭШЛЭЛ 24.
Ийм үед улс төрийн хямралаас Ерөнхийлөгч л гаргадаг. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлгэдэл биз дээ. Өмнөх Ерөнхийлөгч нар энэ ажлаа хийсээр ирсэн.
Сэтгэгдэл (78)