УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан,Т.Аюурсайхан, Н.Нямбаатар, Л.Болд нарын гишүүд ирэх пүрэв гаригт буюу 27-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Т.Аюурсайхан гишүүн ярихдаа “УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгхийг УИХ-ын нэр бүхий гишүүд шаардсаар нэг сар хагасын хугацаа өнгөрч байна. Бид шаардлагаа хуулийн дээр байдаг ёсзүй, ёс суртахууны дагуу тавьж байгаа” гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр цааш ярихдаа “Цаашид төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүйн хэм хэмжээг ягштал баримталж, аливаа алдаа дутагдал гарвал сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээдэг ийм замналыг эхлүүлж байгаа. Үр дүн нь ч гарч байгаа зарим газар сургууль, Засгийн газрын зарим гишүүд заавал хуульд заасан үндэслэл шаардахгүйгээр олон нийт иргэдийн өмнө хариуцлага алдаж, ёсзүйн алдаа дутагдал гаргасан бол хариуцлага нэн даруй хүлээдэг ийм тогтолцоонд шилжүүлж байгаа. Бид УИХ-ын дарга М.Энхболдыг үүхэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан хэрвээ хүсэлтийг биелүүлэхгүй бол эсэргүүцлийн тэмцэл хийх эрмэлзлээ 100 орчим төрийн бус байгууллага нэгдэл хөдөлгөөн, иргэдийн төлөөлөл илэрхийлж гарын үсэг зурсан байгаа” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (35)