Баримт 1.
Тэрбээр Эрдэнэт хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Айлын том охин бөгөөд дороо хоёр дүүтэй юм.
Баримт 2.
Анх түүнд “Шавь” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Хүдэрбаатар боксын спортоор хичээллэх санал тавьж байжээ.
Баримт 3.
“Шавь” цогцолборт гурван сар хэртэй бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцохтойгоо болж, AIBA-гийн гурван одтой дасгалжуулагч Л.Энхбаатар багшид шавь оржээ.
Баримт 4.
Тэрбээр Л.Энхбаатар багшийнхаа анхны эмэгтэй шавь нь юм.
Баримт 5.
Хүдэрбаатар багшийн удирдлага дор 2003 оны өсвөр үеийнхний УАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн нь түүний анхны амжилт аж.
Баримт 6.
Тэрбээр Америкийн боксчин Марлен Эспарзатай 2011 оны Дэлхийн цомд тулалдсан. Тэгэхэд түүний эрхий хуруу хугаралтай байсан тул хожигджээ.
Баримт 7.
Түүнтэй Чежүгийн ДАШТ-д дахин таарсан байна. Тэмцээний өмнө жингийнхээ тамирчдыг судлахад миний хамгийн хүчтэй өрсөлдөгч тэр байжээ. Гэвч тэрбээр дахин ялагдсан юм. Гэвч тэр ялсан гэдэгтээ итгэлтэй байлаа.
Баримт 8.
Тэр тулааны ерөнхий шүүгчээр америк хүн байсанд олон мэргэжилтэн дургүйцсэн байдаг.
Баримт 9.
Тэрбээр голдуу эрэгтэйчүүдтэй бэлтгэл хийдэг.
Баримт 10.
Тэр МУБИС-ийг 2010 онд спорт аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Сургуульдаа хоёр жил ажиллажээ.
Баримт 11.
Тэрбээр баруун гараараа бичдэг ч солгой өрөлттэй.
Баримт 12.
Тэр өрсөлдөгчөө ихэвчлэн өөр рүүгээ дуудаж тоглодог. Урд гарын хажуу, хойд гарын шулуун цохилттой.
Баримт 13.
Түүний ээж цэцэрлэгийн багш. Хүмүүс түүнийг ээжтэйгээ их адилхан гэдэг. Ээж нь залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ.Харин түүний аав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг.
Баримт 14.
Өдгөө тэр 30 настай. ОУХМ цолтой билээ.
Баримт 15.
М.Нандинцэцэг нь Монгол Улсын 11 удаагийн аварга бөгөөд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын мөнгөн медальтай юм.
Баримт 16.
Ирэх жилийн дэлхийн аварга, мөн олимпын наадам түүнийг хүлээж буй. Тэрбээр багштайгаа ярьж байгаад 2019 оны ДАШТ-д олимпын жинд тоглох аж.
Баримт 17.
Тэр энгийн үед өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд явах үедээ өдөрт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Бжлтгэлийнх нэг давтамж хоёр цаг үргэлжилдэг байна.
Баримт 18.
Аав ээж хоёр нь түүний улаан фэн.
Баримт 19.
Түүний ээж одоог хүртэл тулааныг нь үзэж чаддаггүй аж.
Баримт 20.
Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо 11 дүгээр сарын 15-24-нд явагдаж өнгөрсөн. Тус тэмцээнд тэр Мароккогийн Зохра Захроутай хүрэл медалийн төлөө тулалдаж, 5:0 ялалт байгуулсан юм. Улмаар Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдаж ялагдсан юм.
Баримт 21.
Гэвч тэрбээр хүрэл медалийн болзол хангаж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медаль хүртсэн анхны боксчин болоод байгаа.
Баримт 22.
Энэ нь түүнийг “Бөртэ чоно 2018” наадмын оны шилдгийн шилдэг тамирчин болгов.
Баримт 23.
Түүний эдгээр амжилтууд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойд барьсан том бэлэг байлаа.
Баримт 24.
Тэрбээр ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа “Олон жилийн хөдөлмөр учраас медалиа аваад баярын нулимс унагах байх гэж бодтол тэгсэнгүй.Авах ёстой медалиа авч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Харин 2020 оны олимпоос медаль хүртэхээрээ уйлах байх аа” хэмээжээ.
Сэтгэгдэл (2)