ЭШЛЭЛ 1
Т.Ганболдын хэлсэн дөрвөн сая долларын түүх ингэж эхэлдэг юм. Энэ хүн намайг Ерөнхий прокурор байхад эрүүгийн ноцтой хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Надтай холбоо тогтоох гэж олон удаа оролдсон. Сайн дүү чинь болъё ч байсан.
ЭШЛЭЛ 2.
Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаж үзээгүй.
ЭШЛЭЛ 3.
Т.Ганболд гэсэн хүний ах нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гэж байсан. Энэ хүний 22 настай хүүхэд нь Хонконгт компани байгуулсан байдаг. Үүнийгээ Хонконгийн компани гээд Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулаад ган бөмбөлөг хямдаар худалдаж авсан байдаг. Түүнийгээ эргүүлээд Эрдэнэтэд шахсан. Би сайн санахгүй байна. Нэг сая билүү гурван сая долларын зөрүү ашиг гаргасан байдаг юм.
ЭШЛЭЛ 4.
Энэ хэрэг үүсгэн шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгосон байна лээ. Энэ бол яалт ч үгүй ноцтой хэрэг байсан. Манай хуулийн нөхдүүд алдаа гаргасан байх, хэрэгсэхгүй болгосон байна лээ.
ЭШЛЭЛ 5.
Хууль зүйн сайд байхдаа энэ хэргээр АТГ рүү би гомдол гаргаж байсан. Гэтэл Тагнуул руу шилжүүлсэн байна лээ. Тэгээд сонгууль гээд замхарсан. Би сая АТГ руу очиж байцаалт өгөхдөө дахин гомдол гаргасан.
ЭШЛЭЛ 6.
Т.Ганболдын зоригтой байгаагийн нэг шалтгаан нь шинэ Эрүүгийн хуулиар хүнийг гүтгэж доромжлохыг ялгүй болгосон. Би Гүтгэсэн хүн Эрүүгийн хуулиар ял авах ёстой гээд би Хууль зүйн сайд байхдаа би зөэдөө л зүтгэсэн.
ЭШЛЭЛ 7.
Би нэр төрөө дөрвөн сая доллараар үнэлнэ. Т.Ганболдоос би дөрвөн сая доллар авна.
ЭШЛЭЛ 8.
Т.Ганболд эрх мэдэлтэй хүнтэй очоод наалдчихдаг хүн байна лээ.
ЭШЛЭЛ 9.
АН миний хувьд миний нэг тал. Монголын ардчилсан хөдөлгөөнийг үүсгэж, Монголын ардчилсан хөдөлгөөний анхны нам байгуулагдаж байхад анхны даргаар нь би явж байлаа.
ЭШЛЭЛ 10.
Би энэ намыг унаж байхад нь цуг байсан, өгсөж байхад нь цуг байсан үүсгэн байгуулагч нь.
ЭШЛЭЛ 11.
2008 онд МАН 45 суудалтай, АН цөөнх байсан. Энэ үед эвслийн Засгийн газар анх байгуулагдсан. Энэ үед Засгийн газарт байсан хүмүүс л МАНАН-гийн эхлэл л дээ.
ЭШЛЭЛ 12.
Намайг Ерөнхий прокурорын алба хашиж байхад хамгийн хэцүү байсан зүйл бол манай намын фракцын асуудал.
ЭШЛЭЛ 13.
Н.Алтанхуягийн “Алтангадас”, З.Энхболдын “Барууны хүчний холбоо”, Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн хуучин МоАХ энэ гурав таарахаа болиод тэмцээд эхлэхээрээ нэгийгээ хууль хүчний байгууллагад өгдөг, шалгах гэхээр намайг шалгах гэлээ гэдэг ийм л бэрхшээлийн дунд үйл ажиллагаа явуулж байсан.
ЭШЛЭЛ 14.
Гэхдээ би нэг л зарчим барьсан. Улс төрийн энэ тэмцэл дунд хуулийн байгууллага, ялангуяа миний анх хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн прокурорын байгууллагыг оролцуулахгүй, эд нарын тоглоом болгуулахгүй гэсэн зарчим барьсан. Өөрийнхөөрөө байсан. Өөрийнхөөрөө байсны минь хариуд энэ гурван фракцын нөхөд одоо ч надад сайн ханддаггүй.
ЭШЛЭЛ 15.
Н.Алтанхуягийн яриад байгаа шударга бусын хонгил хэзээ үүссэн гэхээр Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ-ын дэргэд байгуулсан тэр үед. Систем доторхи нэг байгууллага хэтэрхий хүчирхэг болгож системийг өөрчилж болохгүй гээд би зөндөө л хэлсэн.
ЭШЛЭЛ 16.
Энэ кашийг бүгдээрээ зуурчихаад ганцаараа цэвэрхэн болох гээд байж хэрэггүй.
ЭШЛЭЛ 17.
Намайг прокурор байхад АТГ нь тагнуулыг Тагнуул нь АТГ-аа, Хууль зүйн сайд нь цагдаагаа, цагдаа ньхууль зүйн сайдыгаа гээд тойроод хүчний хэдэн байгууллагууд нэг нэгэндээ эрүүгийн хэрэг үүсггүүлэхээр гомдол гаргасан байсан. Төрийн нүд чих болсон байгууллагыг Фракцын төлөөлөл болоод битгий бузарлаад бай. Аль дээр чинь ч хэрэг үүсгэхгүй гээд явуулж байсан.
ЭШЛЭЛ 18.
Би юм хэлсэн болгонд гарч хариу хэлээд байдаг хүн биш.
ЭШЛЭЛ 19.
Манай намын зодоон л явж байгаа юм. С.Эрдэнийг солих гээд намайг өрсөлдөх гэж байна гэж л хараад над руу дайраад байгаа юм. Намын дарга зүүдэлж өрсөлдөж байгаа хүмүүс л над руу дайраад байгаа юм. Би намын ажил руу гүнзгий орох бодол алга.
ЭШЛЭЛ 20.
Фракц гэдэг асуудал манай намын дотоод асуудал биш. Сонгуульд ялчихаар төрийн эмгэнэл болж хувирдаг юм шүү.
ЭШЛЭЛ 21.
Охиныгоо хөдөөлүүлж амжаагүй байхад л охины минь дансанд асар их мөнгө байгаа мэтээр ярьж эхэлсэн. 49 хоног өнгөртөл нь няцаалт хийж чадахгүй гэж бодсон биз.
ЭШЛЭЛ 22.
200 мянган тн нүүрстэй намайг холбосон. Жагар уучлалт гуйхгүй бол би 200 мянган тн нүүрсний үнээр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана шүү.
ЭШЛЭЛ 23.
Хэн авсан нь гол нь биш, хуулийн дагуу авах ёстой. Үүнийг хаана ч хэлнэ. Эрдэнэтийн 49 хувийг хуулийн дагуу аваагүй.
ЭШЛЭЛ 24.
Би хэний ч хүн биш. Ц.Элбэгдоржийн ч хүн биш, Н.Алтанхуягийн хүн ч биш, З.Энхболдын ч хүн биш. Хуулийн хүн хүний хүн биш, хуулийн л хүн байх ёстой
Сэтгэгдэл (47)