МАН-ын Бага хурал өчигдөр болж өнгөрлөө. Ширүүн уур амьсгал дунд өрнөсөн уг хурлын үеэр Бага хурлын гишүүд олон ноцтой мэдээллийг хаалттай хаалганы цаана ярьсан. Гэхдээ энэ үгсийн зарим нь нээлттэйгээр нийгэмд цацагдсан билээ. Бага хурал дээр хэлсэн ноцтой үгсийн нэг нь Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн үгс. Тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үеэр М.Энхболд дарга АН-аас Х.Баттулгыг өөрөө захиалж нэр дэвшүүлсэн, ял авах гэж байхад нь өршөөсөн гэсэн тун ноцтой үгсийг хэлсэн билээ. Түүний хэлсэн хэрэв үнэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга ял наймаалцаад Ерөнхийлөгчид нэр дэвшсэн болж таарах нь. Л.Оюун-Эрдэнэ гишүүний үгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой нийгэмтэй холбоотой энэ асуудалд хариулт өгч чадахгүй бол бүхлээрээ нийгэм бидэнд хариулт өгнө. М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Тэр зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиал штаб энэ тэр гээд нэлээн юм ярьж байгаа. Бадамжунайг Сингапур руу авчирч, өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь лд МАНАН гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ. Голомтын Баясгалан гэдэг хүнтэй та өөрөө захиалга өгөөд нэвтрүүлэг хийлгэсэн шүү дээ. Одоо үүнийг ингэж яриад хэрэггүй шүү дээ. Дахиад нөгөө МАНАН гэдэг чинь энэ Ц.Элбэгдоржтой холбоотой гар хөл гь шургачихсан байсан. Энэ зүйлийн чинь эсрэг тэмцээд дийлэхгүй явж байна. Эрдэнэтийн 49 хувтай холбоотой шийдье гээд явж үзсэн. Үүнийг одоо Ц.Нямдорж гуай хэлэх байх. Болдоггүй юм байна лээ. Очоод хууль хяналтын байгууллагын хэдэн хүн дээр очоод таг гацчихдаг. Тэгвэл үүнийг бид цаашаа үүнийг яраид хэрэггүй. Сонгуульд бид энэ асуудлуудыг шийднэ гэж яриад хэрэггүй шүү дээ. Энэ бүх зүйл нэг хүн дээр очоод гацаад байгаа нь үнэн. Өнөөдөр миний бодлоор бага хурал шийдвэрээ гаргах ёстой байх гэж бодож байна. Өөр хаана гаргах юм бэ бид нар. Бага хурал тйим учраас л ИХ-ын төлөөл төв субъект шүү дээ. Цагаа сунгаад шөнөжин хэрэлдээд ч хамаагүй, шөнөжин яриад ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Хууль хяналтын байгууллагатай холбоотой нь үнэн. Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан зүйлийг 30 болгоно гэж хэлж байсан зүйл болсон. Зунжингаа, шөнөжингөө, өдөржингөө асуудал дундуур бид явж байгаа. Ингэж яваад байх гоё зүйл биш. Үүнийг би харин ирээдүйн намынхаа төлөө хийж байгаа зүйл гэж өөрөө залуу гишүүний хувьд бодож байгаа шүү. Залуучуудын холбооны НАМЗХ-ын хурал гээд болж байсан. Энэ бүх зүйлийг зохион байгуулсан хүн бол М.Энхболд дарга та өөрөө шүү дээ. Тэгээд би үеийнхээ найзуудаас уучлалт гуйх гээд Эхлээд би буруу ойлгоцон явж байсан байна лээ. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх хүрч ирээд бидэнтэй уулзаад манай зарим нөхдүүдтэй уулзаад явж байхад би ерөөсөө ойлгодоггүй байсан. Үүнийг чинь л МАНАН гээд байгаа байхгүй юу даа. Манан гэдэг нь МАН, АН хоёр хамтарч Засгийн газрыг хамтарч байгуулах тухай яриад байгаа зүйл биш. Намаас дээгүүр төрөөс дээгүүр парламентаас дээгүүр хууль хяналтын байгууллагаас дээгүүр байгаа эрх мэдлээ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гээд энэ хэдэн зүйлийг одоо аваад хязгааргүй эрх мэдэлтэй цаашаагаа явах яг Сингапурын тамхичид шиг Мекскийн хар тамхичид шиг ийм систем хийж байгаа зүйлийг харсан учраас бид арга буюу үүний төлөө зогсож байгаа юм. Тийм учраас өнөөдөр үүнийг бид бага хурал дотроо шийдэхгүй бол энэ нийгмийн асуудал болж хувирна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (58)