Баримт 1.
“Нэгдмэл Монгол” Хөдөлгөөн шударга ёсыг сэргээн тогтооно!
Баримт 2.
Арга ухаан, эр зориг, эв нэгдлээрээ үнэт зүйлсээ сахин хамгаалж, аливаа төрийн үйлийг алсын хараа, ардын уламжлал, ард түмний хүсэмжлэлд нийцүүлэн, нийтээр чинээлэг, элбэг хангалуун, тэгш журамт, шудрага хууль цаазат төрөө сэргээн хүчитгэхийн төлөөх нэг сэтгэлээр монгол хүн бүрийн зүрх нэгдэн цохилж буй цаг үед ирээд байна. Энэ цаг үе биднээс ЭР ЗОРИГ, АРГА ухааныг шаардаж байна.
Баримт 3.
Монгол хүн бүр ШУДРАГА ЁСыг хүсэмжилж, ХАРИУЦЛАГА нэхэж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, нам нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байгааг Та бид баримттайгаар харж байна.
Баримт 4.
Баяжих, хөлжих донтонуудын хүсэлд Монгол улс туйлдаж, жирийн иргэд хохирч, Монголдоо амьдрах боломж улам бүр хүндэрч байгаа ийм цаг үеийг Та бид хамтдаа туулж байна. Одоо энэ бүхнийг эцэслэж, эрслэн тэмцэх, эр зоригоо нэгтгэх цаг болсон.
Баримт 5.
Авлигын диваажин байгуулж, ард түмний өмчийг хуваан хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж өөрсддөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэсэн бамбайгаар далдалдаг увайгүй цөөн хүмүүсийг АРД ТҮМНИЙ ШУДРАГА шүүхийн өмнө авчрах цаг ирсэн.
Баримт 6.
Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгө завшсан, мянга мянган ажлын байр, айл өрх сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод буй УИХ-ыг ёс зүйн чадамжгүй гэж үзэн нэн яаралтай тарааж, сонгууль зарлан шудрага иргэдийн төлөөллийг сонгохын төлөөх тэмцлийг эхлүүлцгээе ээ.
Баримт 7.
Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялаг, нийслэл, дүүргийн газрыг зарж хөлжсөн бүлэг этгээдтэй нэн яаралтай ШУДРАГА ХАРИУЦЛАГА тооцъё.
Баримт 8.
Иргэддээ биш эрх мэдэлтнүүдэд тал засаж үйлчилдэг, захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг ШУДРАГА БУСЫН ХОНГИЛыг нэн яаралтай нурааж, тэгш журамт ШУДРАГА ЁСЫГ сэргээн тогтоох цаг ирээд байна.
Баримт 9.
Үүний тулд Та бид хамтдаа хийх зарим ажлыг миний бие санаачлан зарлаж байна. ШУДАРГА ЁСЫГ СЭРГЭЭН ТОГТООНО. Хууль хяналтын салбарт тогтсон шударга бусын хонгил нийгмийн бүхий л салбарт үүрлэн халдварлаад байгааг таслан зогсооно.
Баримт 10.
Иргэдийн итгэлийг өөрсдийн шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг бүрэн алдаад байгаа УИХ-ыг тараахаас эрс шинэчлэлийг эхлүүлнэ.
Баримт 11.
Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээдэг, зохих цээрлэлээ хүртдэг болно. 60 тэрбум мэтийн хэргийг эрх мэдлээрээ хамгаалагчид, үйлдлээрээ хэрэгжүүлэгч, дэмжин оролцогсдыг ард түмний шударга шүүхийн өмнө аваачна.
Баримт 12.
Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль, журмуудыг нэн даруй хүчингүй болгож, хувь хүн биш хууль засагладаг тогтолцоог бүрдүүлнэ.
Баримт 13.
Намуудыг өмчгүй болгож улс төрийн шударга өрсөлдөөнийг бий болгоно. Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдгийг зогсоож мөнгө тараахыг төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн хатуу шийтгэл хүлээлгэнэ.
Баримт 14.
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ НИЙТ ИРГЭДИЙНХ БОЛГОНО. Лиценз наймаалцдагыг зогсоож Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийнэ.
Баримт 15.
Авлигажсан төсөв зохиодог булай явдлыг тас цохин улсын төсвийг хэмнэж хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож гадаадынханд зориулж Монголчууд зээл авдгийг зогсооно.
Баримт 16.
Стратегийн ордуудаас төсөвт ордог мөнгийг нэгтгэн «Баялгийн сан» байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэх боломжтой болгоно.
Баримт 17.
Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу төр хураан авч гэр хорооллыг орон сууцжуулна.
Баримт 18.
Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу төр хураан авч гэр хорооллыг орон сууцжуулна.
Баримт 19.
ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИЖ БОСГОНО. Бензин шатахуун, гол хэрэглээний барааны үнийг хазаарлаж, цалин орлогыг нэмэгдүүлнэ.
Баримт 20.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж татварыг хялбаршуулсан байдлаар тооцдог болно.
Баримт 21.
Эдийн засгийн ардчиллыг бий болгож хоршоолсон супермаркетийн сүлжээ, шатахуун түгээх сүлжээ, даатгал, банк, эмийн худалдааны сүлжээ болон олон нийтийн оролцоотой болгоно.
Баримт 22.
Одоо талцаж хэрэлдээд суух биш гарц шийдэл, хөгжил дэвшил ярих хэрэгтэй. Монгол хүн Монголдоо амгалан тайван хөдөлмөрлөдөг, авдаг олдог хэд нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг, үр хойчдоо нүүр бардам Монголыг хүлээлгэн өгөх төлөвлөгөө бидэнд байна.
Баримт 23.
Тиймээс хүчээ нэгтгэн болохгүй бүхнийг засаж залруулан Та бид Эх орондоо бахархалтай амьдрах боломжийг авч ирэх НЭГДМЭЛ МОНГОЛ хөдөлгөөнийг байгуулснаа зарлаж байна.
Баримт 24.
Олны хүч оломгүй далай билээ. Эх орныхоо төлөө, Монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн бүрийг нэгдэхийг уриалж байна.
Сэтгэгдэл (78)