МАН-ын гишүүд, дэмжигчид хэвлэлийн хурал хийлээ. Тэд МАН-ын удирдлагуудад хэд хэдэн шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Нэгт, МАН дотооддоо асуудлаа шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Дотоод эв нэгдэлгүй байдал, дотоод хагарал улс эх оронд ямар сөрөг нөлөө, аюул учруулж байгааг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Маргааш хуралдах Бага хурлаар дотоод асуудлаа шийдэж, төрийн ажлыг гацаанаас гаргах ёстой гэв.
Хоёрт, МАН нэрээр улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс хувийн эрх ашгаа бодохоос илүү намын эрх ашиг, улс эх орны эрх ашгийг бодох хэрэгтэй. Бүлэглэл, фракц, хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, үхэн хатан амь тавьж байгаа мэт асуудалд хандахаа болих хэрэгтэй гэв. МАНАН бүлэглэлийг байхгүй болгохын төлөө тэд нэгдэж тэмцэнэ гэв.
Гуравт, 60 тэрбумын асуудал. Тухайн үед 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын удирдлагууд хэн сайн ажиллана, хэн намаа ялуулахын төлөө ажиллана тэр хүмүүс ажил, албан тушаал, улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад анхаарч ажиллана гэсэн. Гэтэл өнөөдөр МАН удирдлага, тэдгээрийн ах дүү хамаатан садан, тойрон хүрээлэгчид ажилд томилогдож, төрийн ажлыг чадваргүй сул дорой хүмүүсээр хийлгэж байна. МАН-д төрд ажиллах, шударга, зарчимтай ажиллах гишүүд дэмжигчид байгаа гэв.
Дөрөвт, 100 жилийн түүхтэй МАН сөнөх гэж хүмүүс ярьж байна. Үгүй ээ. МАН цэвэрших шатандаа байна. 100 байтугай жилийн түүхийг үзнэ гэв.
Сэтгэгдэл (20)