Баримт 1.
New Year’s Eve: Хэлли Берри, Роберт Дэ Ниро, Зак Эфрон, Жон Бон Жови, Эштон Катчер гэх мэт олон алдартнуудыг багтаасан шинэ жилийн сонирхолтой кино. Олон хүний амьдрал, мэдрэмж, хайр дурлалыг сонирхолтой байдлаар харуулж чадсан энэхүү киног та энэ өдрүүдээр заавал үзээрэй.
Баримт 2.
A Christmas Story: 9 настай бяцхан хүү Ралфи зул сарын баяраар санаанд оромгүй бэлэг авахыг хүснэ. Мэдээж зул сарын баяр бол нэг нэгэндээ сэтгэлийн бэлэг өгдөг, гэр бүлийн баяр шүү дээ. Харин хүүгийн хүсэл биелэх болов уу? Хөгжилтэй, хайр татам хүүгийн зул сарын түүхээр хамтдаа аялаарай.
Баримт 3.
Home Alone : Та шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлж чадна гэж үү? Гэртээ ганцаараа үлдэж хоцорсон хүү гэрийг нь ухах гэсэн дээрэмчдийг хэрхэн хашрааж, гэр орноо хамгаалах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй!
Баримт 4.
Home Alone 2: Lost in New York “1992”: Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй. Харин дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, том хот болох Нью-Йорк-д ганцаараа үлджээ. Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?
Баримт 5.
Four Christmases: Хосууд энэ зул сараар өөрсдийн эцэг эх дээрээ зочлохоор явна. Гэхдээ энэ энгийн нэг зохцлол байхгүй. Нэг нэгнээсээ салан тусдаа амьдрах дөрвөн гэр бүлээр зочлох хөгтэй, амаргүй энэ давааг хосууд хэрхэн давж гарахыг та уг киноноос үзээрэй.
Баримт 6.
The Polar Express: Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.
Баримт 7.
How The Grinch Stole a Christmas: Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?
Баримт 8.
A Christmas Carol: Чарлс Дикенсийн бичсэн Зул сарын тухай классик романыг найруулагч Роберт Земекис анимейшн хэлбэрт оруулж орчин цагт дахин түгээн дэлгэрүүлсэн билээ. Зул сарыг үзэн яддаг ноён Скрүүж өөрийнхөө амьдралыг гадны хүний нүдээр харж, дүгнэлт хийх сонирхолтой аяллын гол дүрд алдарт жүжигчин Жим Кэрри дуу оруулсан юм..
Баримт 9.
The Santa Clause: Ганц бие аав Скотт Зул сарын өмнөх өдөр хүүгээ харах үүрэг хүлээнэ. Тэд санамсаргүй байдлаар Сантагийн хувцастай эрийг хөнөөснөөр Хойд туйл руу “ачигдана”. Зүүд зэрэглээ мэт энэ хачирхалтай явдлууд ар араасаа хөвөрч өвлийн өвгөнийг орлох үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрнэ.
Баримт 10.
The Santa Clause 2: Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.
Баримт 11.
Jingle All the Way 2 : Зул сарын баяраар хайртай хүмүүстээ хүссэн зүйлийг олж бэлэглэх нь юу юунаас илүү чухал. Ларри охиныхоо хамгийн дуртай тоглоомын эрэлд гарснаар киноны үйл явдал өрнөнө. Гэхдээ түүнд нэг том өрсөлдөгч бий. Тэр өрсөлдөгч бол салсан эхнэрийнх нь шинэ нөхөр
Баримт 12.
Merry Friggin Christmas: Боид Мичлерийн гэр бүл Зул сарыг удаан уулзаагүй садантайгаа өнгөрүүлэхээр болно. Тэр хүүгийнхээ бүх бэлгийг гэртээ мартсанаа гэнэт санаж, буцаж явснаар найман цагийн урт аялалд гарна. Америк инээдмийн төрлийн энэхүү киног Тристрам Шаперо найруулжээ. Жүжигчин Робби Уиллиамс өөд болсны дараа түүний тоглосон хамгийн эрэлттэй кинонуудын нэгээр энэ кино тодорч байсан юм.
Баримт 13.
Krampus: Крампус бол Санта Клаусын хар сүүдэр. Зул сард үл итгэж, хүндэтгэл үзүүлээгүй хүн бүр Крампусаас “шан”-гаа хүртэх л болно. Нэгэн гэр бүлд тохиох аймшигт, бас сургамжит түүхийг Зул сарын баяр хором мөчөөр ойртож буй энэ өдрүүдэд гэр бүлээрээ хамт үзэхэд хамгийн тохиромжтой.
Баримт 14.
Elf: Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.
Баримт 15.
The Nightmare Before Christmas: Хэллоуны ертөнцийн Жэк шинэ зүйлийг хүсэж, Зул сарын ертөнцийг олж нээснээр бүх зүйл орвонгоороо эргэхийн эхлэл тавигдана. Гайхалтай дүрслэл, мюзиклээр дүүрэн энэ хүүхэлдэйн киног заавал үзэхийг санал болгож байна.
Баримт 16.
A Charlie Brown Christms: Бүгд Charlie-гийн талаар. Charlie зул сарын баярын энэ хачирхалтай зарчим буюу ёс болсон зүйлсийг сайн ойлгодоггүй. Гэвч сургуулиас зохиож буй мюзикл, найзаасаа авсан тэр жаргалтай урам зориг, гунигтай бяцхан зул сарын модноос гарсан тэр их хүч Charlie-г эрс өөрчилдөг.
Баримт 17.
“The Holiday”: Сэтгэл хөдөлгөж, аньсага чийгтүүлсэн кинонуудын нэг. Тиймээс та зурагтынхаа өмнө алчуур бариад суух болох нь ээ... Киноны гол баатар болох азгүй хөөрхий эмэгтэйг өрөвдөж, эцэст нь сайн сайхнаар төгсөөсэй хэмээн өмнөөс нь залбирч , хэрэв энэ эмэгтэйн оронд байсан бол ямар шийдвэр гаргах вэ гэх бодолд автуулсаар үйл явдал өрнөнө. Эцэст нь гол дүр болох Кейт Уинслет болон Камерон Диас нар мөрөөдлийнхөө эр хүнийг олсноор кино төгсөхөд та хаанаас ч авамгүй тэр сэтгэл ханамжийг мэдрэх болно.
Баримт 18.
It's a Wonderful Life: Энэ бол жинхэнэ зул сарын сонгодог кино. Гараад аль хэдийн 60 жилийг ардаа үлдээсэн ч зул сараар үзэх дуртай кинонуудын жагсаалтнаас хэзээ ч хасагдаж байсангүй. Ажил ихтэй George. Түүний амьдрал нэгэн хэвийн. Гэвч түүнийг хэзээд хамгаалдаг сахиусан тэнгэр Clarence, George-ийн амьдралыг хөгжилтэй, баяр хөөртэй, инээд дүүрэн болгодог юм.
Баримт 19.
The Nightmare Before Christmas: Тэд сүнсний баярт л дуртай… байсан. Өөр нэгэн ертөнцөд бидний дуртай зул сарын баярыг хулгайлах гэж байвал та яах вэ?
Баримт 20.
“Bad Santa”: Энэхүү кино “балмад” хэмээх жагсаалтанд багтах ч та ийм зүйлд тэгтлээ эмзэглээд байдаггүй бол “Яагаад болохгүй” гэж? Ямартай ч “Муу Санта” нэрэндээ тохирсон үйл явдлууд өрнөх ч хэрэв энэ нь баярын наастр эвдэхгүй гэдэгт итгэлтэй байвал баярын үдшийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор орох ажээ.
Баримт 21.
“Meet Me in St. Louis”: Энэ бүтээл хосуудын романтик үдэшт төгс тохирно. Киноны дуу “Have Yourself a Merry Little Christmas” л гэхэд баярын уур амьсгалыг хангалттай бүрдүүлэх ажээ. Мөн гол дүрийн жүжигчин Жуди Гарленд гайхалтай үзэсгэлэнтэй, сэтгэл татам байдлаараа үзэгчдийн сэтгэлийг татна. Хуучны энэ кино сэтгэл хөдөлгөм хайрын түүхээрээ таныг зурагтын өмнө уяна гэдэгт итгэлтэй байна.
Баримт 22.
“Love Actually”: Киноны гол дүрийг бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг эрэгтэй жүжигчдийн нэг Хью Грант бүтээжээ. Энэ британи эрийн чухам юунд нь эмэгтэйчүүд тэгтлээ татагддаг нь өнөөг хүртэл оньсого хэвээр. Тэрээр ажилдаа бүхий л зүрх сэтгэлээ зориулсан, ганцаардсан ерөнхий сайдын дүрийг бүтээх бөгөөд ажилчин ангийн жирийн бүсгүйтэй учирснаар хайр сэтгэлээ олж буй тухай гардаг. Үүнээс гадна Эмма Томпсон, Билл Най, Лиам Нисон болон Колин Ферт нарын оролцон тоглосон романтик инээдмийн уг кино баярын үдэш таныг уйдаахгүй гэдэгт итгэж болно..
Баримт 23.
“Eyes Wide Shut”: Энэхүү жагсаалтаас сэдвийн хувьд бага зэрэг хазайсан кино бол “Eyes Wide Shut” юм. Үйл явдал нь Зул сарын баяраар эхэлж, мөн төгсөнө. Гэхдээ уг киноны ихэнх үйл явдал насанд хүрэгчдэд хамааралтай. Хэрэв та Том Круз, Николь Кидман нарыг хосууд хэвээр, хамтын амьдралыг нь сэргээхийг хүсч байгаа бол танд яг тохирно.
Баримт 24.
“Ernest Saves Christmas”: Заримдаа кино дөнгөж эхэлж байх үед дуустал нь үзэх сонирхол татахгүй нь дээ гэсэн бодол төрдөг. Энэ кино тэр төрөлд багтана. Гол дүрийн жүжигчин өмнөх бүтээлүүддээ хүмүүсийг хангалттай инээлгэж чадаагүй, энэ удаад ч адил байх болно. Харин танд өгөх бидний зөвлөгөө бол шүүгээнээсээ хуучин цамцаа гаргаж өмсөөд, хундага дарс дүүргээд хайртыгаа тэврэн киногоо эхлүүл. Киноны үйл явдал өрнөх тусам танд таалагдах болно.
Сэтгэгдэл (4)