УИХ-ын Ё.Баатарбилэг тэргүүтэй залуу гишүүдээс УИХ-ын ахмад гишүүдэд шаардлага хүргүүллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ярихдаа “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган мөн тасалдсан. Бидний зүгээс бүлгийн гишүүддээ хуралдаа суухыг ярьж хэлсэн. Ахмад гишүүд хуралдаа суухгүй бойкотолж, гардаж зортон байгуулж байгаа гэж яригдсан. Ямар үндэслэлээр яагаад чуулганы хуралдаанд суухгүй тасалдуулж байгааш тодруулж шаардлага тавьж, өчигдөр гардуулж өгсөн” гэв.
Мөн тэрбээр “ Олон жил Монголын парламентад ажилласан УИХ-ын гишүүн, шадар сайд Ц.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БХ-ын сайд Н.Энхболд, УИХ-ын Ч.Улаан нар өөрсдөө МАНАН-г бүтээгчид юм байна, өөрсдөө МАНАН-г, шударга бусын хонгилыг зохион бүтээсэн юм байна. Шинээр МАНАН үүсгэж байгаа эзэд юм байна гэж тодорхойлохоос аргагүй боллоо. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах аваас та бүхнийг УИХ-ын гишүүнээс татгалзах шаардлагыг танай тойргийн сонгогчтой хамтарч тавих болно” хэмээн ярив.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (39)