УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Т.Аюурсайхан “УИХ-ын дарга М.Энхболдыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг УИХ-ын гишүүдийн олонх нь гаргасаар гурван долоо хоног болж байна. Энэ гурван долоо хоногт хуулийн тодорхой нөхцөл үүсч байгаа УИХ-ын чуулганы хуралдаан хуралдахгүй явж байна. Өнөөдөр хүртэл хуралдсангүй, Байнгын хороодын хуралдаан саатаж байна. Хуулиар зохицуулагдсан асуудал хэлэлцэгдэхгүй байна” гэв.
Ж.Батзандан гишүүн ярихдаа “Улс төр дэх МАНАН арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. Улс төр дэх МАНАН арилаагүй цагт Монголд шударга ёс тогтохгүй. Улс төр дэх МАНАН арилаагүй цагт Монголчуудын амьдрал сайжрахгүй юм байна гэдгийг бид ойлгосон. Иймээс улс төр дэх МАНАН-ын эсрэг Монголчууд нам харгалзахгүй тэмцэж байна. МАНАН-ын толгойлогчийг УИХ-аас огцруулах зүйтэй гэж 369 гишүүн буюу УИХ-ын гишүүдийн 50 гаруй хувь нь гарын үсгээ зурсан байна. Үүнийг дэмжиж миний бие гарын үсэг зурсан. МАНАН-ын толгойлогч өөрөө огцрохгүй байвал яах вэ гэж иргэд харж байгаа. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт Монголчуудтайгаа, Иргэний нийгмийн байгууллагуудтай, парламентын болон парламентын бус улс төрийн хүчнүүдтэй хамтарч жагсаал, цуглаан бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно. Парламентич, хуульч ёсны тэмцлээр энэ хүнийг зайлуулж чадахгүй бол гудамж руугаа гарна. Ард түмэнтэйгээ ирээд М.Энхболдыг чирч гаргана. Ийм тэмцэл рүү орно” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (35)