ЭШЛЭЛ 1
Г.Доржзодов ХҮН намд зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед Болд гэдэг нэртэй байсан. Бичлэг задлаад хэцүүхэн байх үед нь Ж.Мөнхбаттай танилцуулаад уулзуулж өгсөн. Ямар нэгэн үр өгөөж гараагүй.
ЭШЛЭЛ 2.
2005 оноос гишүүн, Бага хурлын гишүүнээр нь явсан МАН-аасаа 2015 онд гараад ХҮН-д орсон. Элссэнийхээ маргааш л харамссан.
ЭШЛЭЛ 3.
60 тэрбум гэдэг энэ схемийг хамгийн анх ХҮН намд тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд ярьж байсан.
ЭШЛЭЛ 4.
Тухайн үед Сонгуулийн хуулиар холимог системтэй байсан. Т.Доржханд жагсаалтын ханш гаргасан. Гэрэл гэгээг харах гэсэн маш олон мэдлэг боловсролтой залуус үүнийг нь сонсоод гутарсан. Ярьж байгаа, хэлж байгаа үзэл бодлоосоо огт өөр наймааны схем болоод явчихсан.
ЭШЛЭЛ 5.
Надад тэдэн тэрбумаар тэр жагсаалтад ор гэсэн болзол тавьсан.
ЭШЛЭЛ 6.
ХҮН бол С.Ганбаатар 2009 онд өөрийн туслахын нэр дээр бүртгүүлээд авч байсан нам шүү дээ.
ЭШЛЭЛ 7.
З.Энхболд гуайтай би нэг удаа уулзсан. Тэгэхэд надад гол гонсойхоор юм хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр танай тэр Б.Найдалаа, Д.Гантулга гээд залуучууд миний хувийн юмыг хийдэг, хувийн компанийн юмыг хийдэг хуурай дүү нар. Манай АН-ын ҮЗХ-нд Увсаас орох гээд өргөдөл нь энэ байна гээд надад хэлж байсан. ХҮН-ын Удирдах зөвлөлд байгаа хүмүүс ингээд З.Энхболд даргын хувийн компанийн зөвлөх болоод хувирчихлаа. Гутарсан.
ЭШЛЭЛ 8.
Т.Доржханд болохоор МАН-ын даргын өрөөнөөс салдаггүй хүн байж таарсан. Тагнуулын дарга Б.Хурц гэдэг хүний хуурай дүү байсан ч байх шиг. Ийм утгагүй зүйлүүдийг сонсоод эхлэхээр нам гээд хөөрцөглөөд байсан юм маань утгагүй болж намын нөхөд маань баахан тагнуул, арслан тайж нараас бүрдсэн хүмүүс байж таарсан.
ЭШЛЭЛ 9.
Сонгуулийн хуулийг жижиг можаритор болгон өөрчлөхийг хоёр том нам нийлж байгаад хийсэн. ХҮН сонгуульд оролцох боломжгүй болсон.
ЭШЛЭЛ 10.
С.Ганбаатар нэг их хортой хүн биш шүү дээ. Нийгэмд хар муу юм юу ч хийгээгүй.
ЭШЛЭЛ 11.
2005 онд О.Магнай, Ж.Батзандан, С.Ганбаатар нарын жагсаалыг би хамгийн анх санхүүжүүлж байсан юм. Гэгээлэг нийгэм авчрах гэж тэмцсэн хэдэн залууг дэмжихэд нэг их мөнгө гараагүй. Хүзүүндээ уясан уяа, хэдэн поошиг энэ тэрийн зардал л байсан.
ЭШЛЭЛ 12.
Энэ 60 тэрбумын хэргийн зохиогчийн эрхийг Т.Доржханд булаалцахуйц хэмжээнд 2015 онд ярьж, хүмүүсийг эрэмбэлж ханш тогтоож байсан.
ЭШЛЭЛ 13.
Тамга тэмдэг нь надад байхад Б.Найдала гэдэг хүнийг Дээд шүүх ХҮН-ын даргаар бүртгэчихсэн.
ЭШЛЭЛ 14.
Улс төр өөрөө бүлэглэлийн тоглоом болчихсон. Аль нэг бүлэглэлд багтаж байж л дэмжлэг авдаг. Би бол тусгаар тогтносон хүн.
ЭШЛЭЛ 15.
Бүлэглэлд багтдаг байсан бол би шорон оронгоор дамжаад явахгүй л байх байсан.
ЭШЛЭЛ 16.
Би УИХ-ын гишүүн байсан С.Дэмбэрэл гэдэг хүний үеэл. Би Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед аавын хаалга татсан. Шударга бусын хонгилоор орсон. Дүүгээр нь дамжуулж кноп даруулсан энэ тэр гээд Н.Алтанхуяг гуай ярьдаг. Тэр ч үнэн. Тэр тогтолцоо нууц биш.
ЭШЛЭЛ 17.
Хууль хяналтын байгууллагыг өнөөдөр улс төрийн зорилгоор ашигладаг нь үнэн. Прокурор, АТГ-ын удирдлагаар дандаа улс төр, бизнесийн хүмүүс байсан. Бизнес, улс төрийн хүмүүс хуулийн байгууллагад орж ирснээр юу болдгийг та бүхэн харсан байх. Тухайн үед хүмүүс шоронд амиа хүртэл алдаж байсан.
ЭШЛЭЛ 18.
Өрсөлдөгчөө шоронд хийж байгаад сонгууль хийдэг болсон.
ЭШЛЭЛ 19.
Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу манай данснаас нэлээд их хэмжээний мөнгө шилжсэн. Хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Дэлгэрэнгүй ярих боломжгүй. Х.Тэмүүжин сайдаасаа буухдаа гаргаж байсан баримт л даа. Х.Тэмүүжингийн гаргасан баримт нь бол 4 сая доллар. Тэр үед МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тусална дэмжинэ гэж ирж уулзаад баримтуудыг аваад л гарсан. Удирдлагууддаа танилцуулсан уу яасан, нам жим л болсон. Нам дамжсан МАНАН гэдэг тогтолцоо нийгэмд байна уу байна гэдэг нь нотлогдсон.
ЭШЛЭЛ 20.
Нэг мэдсэн чинь ийм нийгэмд бид бүхэн гулсаад орчихож. Нэг мэдсэн чинь улстөрчид нь бизнесмэнүүдээсээ баян болчихож.
ЭШЛЭЛ 21.
Хүн илүүдээ гарсандаа авлига өгдөггүй. Эсвэл ямарваа нэгэн гэмт хэргийг далдлах гэж, эсвэл аргагүй байдалд буландуулсандаа л өгдөг. Надад хийсэн гэмт хэрэг байхгүй.
ЭШЛЭЛ 22.
Төмөртэйн стратегийн ордыг жагсаал цуглаан бөөн юм болж байж Хятадын хувийн компаниас Дарханы төмөрлөгийн үйлдвэрт лицензийг нь авчирч байсан. Үүний үрээр л над дээр улс төрийн дарангуйлал эхэлсэн.
ЭШЛЭЛ 23.
“Алтан Дорнод Монгол”-ыг И.Паушокаас худалдаж авсан. 300 сая орчим долларын өр ширтэй нь авсан.
ЭШЛЭЛ 24.
Ц.Нямдорж шиг хүмүүс улс төрд байгаад би баярладаг. МАНАН-гийн машинд битгий хэрчүүлчихээсэй билээ гэж боддог.
Сэтгэгдэл (61)