ЭШЛЭЛ 1
Дараагийн Ерөнхий сайд тодроогүй үед Засгийн газар огцордоггүй.
ЭШЛЭЛ 2.
Парламентын засаглалтай орон Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа бол эхлээд намын даргын асуудлыг ярьдаг.
ЭШЛЭЛ 3.
44 суудалтай МАН-тай АН хамтарсан Засгийн газар байгуулахаар МАНАН үүсгэх шийдвэр Үндэсний зөвлөлдөх хорооноос гарахад би харин ч зөвшөөрөхгүй намын даргаа өгч байсан.
ЭШЛЭЛ 4.
Би Ерөнхий сайд огцруулахад дургүй. Дараагийн Засгийн газар нь өмнөхөөсөө сайжирдаггүй л байхгүй юү.
ЭШЛЭЛ 5.
Шударга бусын хонгил гэдэг яриа дэмийрлийн түвшинд хүрчихлээ. Хулгайных нь хойноос хуулийнхан явахаар хонгил гэдэг болжээ.
ЭШЛЭЛ 6.
Энэ 27 жилд бодитой хөдөлсөн төсөл хөтөлбөр гэвэл Оюутолгой л байна. Гэхдээ Оюутолгойн гэрээн дээр Монгол Улс хувь эзэмших шаардлагагүй байсан.
ЭШЛЭЛ 7.
Тавантолгойг хурдан хөдөлгөх хэрэгтэй. Хэрвээ ОХУ нүүрсээ зарж дуустал хүлээнэ гэвэл бидний нас байтугай нүүрсний ч нас хүрэхгүй. Нүүрс хэрвээ үнэхээр тийм их байгаа бол, авъя гэж байгаа бол өгч л бай.
ЭШЛЭЛ 8.
Хулгай хийх хүмүүжил надад байхгүй.
ЭШЛЭЛ 9.
Үнэхээр л Эрдэнэтийн 49 хувьтай намайг хардаад байгаа бол УИХ дээр Эрдэнэтийн 49 хувиар нээлттэй сонсгол хийчих. Тэгээд намайг дуудчих.
ЭШЛЭЛ 10.
49 хувийг ямар ч л байсан Монголд аваад ирсэн байна. Монгол дотроо л үүнийгээ ярья л даа.
ЭШЛЭЛ 11.
АСЕМ-ыг шалгасан шалгалтаар юм илэрч байгаа бол хуулиар хариуцлага тооц.
ЭШЛЭЛ 12.
Манай гэр бүл модоо барьчихсан улс биш. Гэхдээ хууль бусаар олсон мөнгө надад байхгүй.
ЭШЛЭЛ 13.
Өнөөдөр бүх юм нууцгүй болсон. Нуух гэж оролдоод ч хэрэггүй. Мөнгө төгрөгтэй холбоотой бүх юмаа шилэн болго. Ард түмэн хянаг.
ЭШЛЭЛ 14.
Гүйцэтгэх засаглалыг бүтээлч, хариуцлагатай болгож хувиргамаар байна. Гэхдээ Үндсэн хуульд хүрэхгүйгээр үүнийг өөрчлөх маш олон боломж байгаа.
ЭШЛЭЛ 15.
Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг дэмжээд л явах хэрэгтэй. Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар өгсөн 15 эрх байдаг. Түүнээс гурав дээр нь л Ерөнхийлөгч бие даан шийдэх боломжтой байдаг.
ЭШЛЭЛ 16.
Монголын улс төрийн тогтолцоо хоёр хөршөөс өөр байх ёстой. Хоёр хөрш бүрэн парламентын засаглалтай болсон үед л бид Ерөнхийлөгчийн засаглалын талаар ярьж болно. Тэрнээс өмнө энэ тухай ярих ч хэрэггүй.
ЭШЛЭЛ 17.
УИХ тарах гэсээр байтал дараагийн сонгууль болчихно.
ЭШЛЭЛ 18.
ҮАБЗ-ийн гурван гишүүний эрх мэдэл гэдэг бол гамтай эдлэх ёстой эрх мэдэл шүү.
ЭШЛЭЛ 19.
Би Ерөнхийлөгчөөр ажилласан найман жил ийн хугацаанд 37 хуулийн төсөл санаачилсан. Түүний 25 нь хэрэгжээд явсан байдаг юм.
ЭШЛЭЛ 20.
Би өөрийгөө АН-ын гишүүн л гэж бодож байгаа. Намайг хэн ч АН-аас салгахгүй байх. Би одоохондоо улс төр рүү орохыг хүсэхгүй байна. Татаад, цохиод байвал орж магадгүй.
ЭШЛЭЛ 21.
Ерөнхийлөгчийн хийж чадах зүйл байдаг, чадахгүй зүйл ч байдаг. Бас нөгөө талаар нэг улстөрчийн хийж чадах юм ч байгаа, чадахгүй зүйл ч байдаг. Гэхдээ Монголын төлөө гэдэг бодол санаанаас гардаггүй л байхгүй юү.
ЭШЛЭЛ 22.
Казиногоор би ороод гарсан. Тэмцээн болж байна гэхээр нь орсон. Бичлэг хийнэг гэж би яаж мэдэх вэ. Үүнд би уучлал хүсье. Би дахиж тийм газраар орохгүй, очихгүй гэдгээ хэлье. Би хоббиныхоо боол болж явдаг хүн биш.
ЭШЛЭЛ 23.
Намуудын ярьж байгаа асуудал нь хуучин, шийдэж байгаа арга нь ч хуучин байна. Улс төрийн намын хуулиа шинэчил. Алдсан бол сургамж ав. Сургамжаа хууль болго. Стандарт тавь.
ЭШЛЭЛ 24.
Сонгууль болохын өмнө “Сонгуулийн хуулийг өөрчилж хэрэггүй. Ялаад ороод ирсэн сонгуулийн хуулиа өөрчилдөггүй” гэж би хэлээд л байсан.
Сэтгэгдэл (76)