ЭШЛЭЛ 1
Тэрбээр чуулганаар “Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг 27 гишүүд тавьсан учраас өнөөдөр бид хуралдаж байна. Өнгөрсөн хугацаанд бидэнд хийсэн зүйл их бий. Нефтийн үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, цэвэрлэх байгууламж гээд эхлүүлсэн, эхлэх гэж байгаа олон ажлыг хийгээд байна. Хэрэв би үлдвэл парламентад байгаа олон хүнд хариуцлага тооцно. Үлдээгүй ч тооцно.
ЭШЛЭЛ 2.
Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат байдаг. Би нэг жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо шударга ёсны төлөө ажиллахаа хэлсэн. Тэрнийхээ төлөө ажиллаж байна. Би Засгийн газрын гишүүдтэйгээ ч хариуцлага тооцож ирсэн. Нөгөө талаар би дарангуйлагч биш шүү. Намайг цэргийн хүн учир дарангуйлагч болно гэж хараад байх шиг байна, үгүй.
ЭШЛЭЛ 3.
Би Парламентын засаглалыг дэмждэг. Монгол Улсыг Парламентын засаглал л авч явна. Ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан, байгалийн баялгийг хууль бусаар авсан хүмүүстэй хатуу тэмцэнэ. Ямар ч олиргархиас айхгүй. Харин өдөр ирэх тусам чанга ажиллана.
ЭШЛЭЛ 4.
Ардын намын 65-ыг би хагалаагүй. Би олигархын пирамидыг задлах гэж хоёр гуравхан тоосго сугалсны төлөө Засгийн газрыг унагаах тухай ярьж байна. Ард түмэн намайг дэмжиж байгаа. Надад хоногийн дотор 2-3 мянган иргэнээс намайг дэмжсэн мессэж ирж байна. Би эндээс урам зориг авч байна. Улс орныхоо төлөө, шударга ёсны төлөө ажиллана. Би жирийн нэг жолоочийн хүүхэд. Би будаатай шаазанд хоол идэж, сумтай үзгээр бичээгүй. 17 настайдаа цэрэгт явж, эх орныхоо төлөө сэтгэл зүрхээрээ ажиллана.
ЭШЛЭЛ 5.
Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын талаар “Д.Гантулгын хувьд асуудал нь шийдэгдээд явсан. Буруутай эсэхийг шүүх шийдвэрлэх байх. Хоёрдугаарт, би шударгаар бизнес эрхэлж байгаа хүн бүхнийг дэмжиж байгаа, цаашид ч дэмжинэ, хамгаална. Бизнес эрхлэгчдэд ганцхан зүйл хэлж байгаа. "Та бүхэн гагцхүү улсдаа татвараа л шударгаар төлөөрэй. Та бүхнээс хахууль нэхсэн хүн байвал надад хэлээрэй" гэж хэлсэн. Би бизнес эрхлэгчидтэй байнга уулзаж байгаа. Харин олигархуудын бий болгосон улс төр, бизнесийн ноёрхлыг унагаах гэж би тэмцсэн, амаргүй байна. Түүнийхээ төлөө өнөөдөр Засгийн газрыг унагаах асуудал яригдаж эхэллээ.
ЭШЛЭЛ 6.
Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс үндэслэн хийсэн, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бололцоотой бүх зүйлийг хийж ажиллаж байна.
ЭШЛЭЛ 7.
Улсын түүх бүтэх, ажил үйл явна гэдэг бол нэг жил гэдэг бол багагүй хугацаа л даа. Гарын алганаас өргөс аваад хаясан мэт нэг өдөр, нэг жилийн дотор нөхөр У.Хүрэлсүх бүх зүйлийг засаж, залруулж чадахгүй нь ойлгомжтой. Надад бас цаг хугацаа хэрэгтэй байгааг та бүхэн маань мэдэж байгаа.
ЭШЛЭЛ 8.
Би хоёр зүйл хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт би шударга ёсыг нийгэмд тогтоох, бэхжүүлэх, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлд бүх боломжтой зүйл дайчилж хийнэ. Хоёрдугаарт улсынхаа унаж байгаа эдийн засгийг тогтоож, сэргээх чиглэлд боломжтой бүх зүйлийг хийж ажиллана. Дээр нь миний хэлээд байгаа МАНАН гэж манай ард түмэн хэлээд сурсан хууль бусын пирамид, шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Байр сууриндаа хатуу байна.
ЭШЛЭЛ 9.
Хэрэв би үлдвэл парламентад байгаа нэлээд олон хүнд хариуцлага тооцно. Ёс зүй, хуулийн хариуцлага тооцно. Үлдээгүй ч тооцно. Надад бас цаг хугацаа байгаа гэж бодож байна. Шударга улстай болохын төлөө хамтдаа тэмцье гэж ярьсан юм. М.Энхболд, Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд гэж гурван хүнийг огцруулах тухай асуудал яриад Д.Хаянхярвааг огцруулсны орой энэ 27 хүн гарын үсэг зурсан. Би энэ 27 хүнийг бүгд буруутай гэж үзэхгүй байна. Найз нөхрөө бодоод, хүн чанар гаргаад гарын үсэг зурсан хүмүүс бий. Одоо эх орноо бод. Албан тушаалтныг битгий хайрла. Нэг, хоёр, гурван даргын сандалд нь суулгах гэж, тэнд нь бат бөх олон жил амьдруулах гэж битгий хүс.
ЭШЛЭЛ 10.
Дээр нь цаашид миний хийе гэж бодож байгаа нэг ажил бол хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой юм байна. Өнөөдөр төрдөө тангараг өргөсөн хуулийн байгууллагын мянга, мянган ажилтан хууль бус үйлдэл хийдэг болсон гэж үзэхгүй байна.
ЭШЛЭЛ 11.
Энэ хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс та бид. Шахна, дарамтална, ажил албан тушаалыг нь ярина гэж сүрдүүлнэ, эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд эцэст нь хууль, шүүхийн байгууллага улс төрийн ажил хийдэг болсон, улс төрийн зэвсэг болж хувирсан. Хууль, шүүхийн байгууллага хамгийн шударга ажилладаг байгууллага байх ёстой. Шударга ажиллуулахын төлөө бид хамтарч зүтгэх ёстой.
ЭШЛЭЛ 12.
Томоохон хэргүүдийн ард бид хамтдаа гарах ёстой. Шийдвэрлэж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой, улсын өмчийг хууль бусаар авсан хүмүүсээс буцааж авах ёстой Монголын төр, ард түмэн. Энийг л ард түмэн шаардаж байна. Эцэст нь хэлэхэд Засгийн газар тогтсон ч эс тогтсон ч шударга ёсны төлөө, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нөхөр У.Хүрэлсүх насаа дуустал, ясаа цайтал тэмцэх болно. Байр сууриндаа хатуу байна. Олигархууд, нам дамжсан бүлэглэл намайг худалдаж авна гэвэл худлаа. Бас намайг айлгана гэвэл бүр худлаа шүү. Энийг хэлчихье. Та бүхэндээ их баярлалаа
ЭШЛЭЛ 13.
Тэрбээр 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр мөн гэдгийг хэлээд “Яривал би цааш нь ярина. Зөвхөн МАК компани 36 лиценз эзэмшдэг. Цагаан суварга танай гэр бүлийн өмч биш. Нэг ч лицензгүй хүмүүс нь харин гурван сая байж магадгүй. Та нар хууль бусаар баяжсан. Төрийн эрх ард түмний гарт байдаг” гэсэн юм.
ЭШЛЭЛ 14.
ЖДҮ-тэй холбоотой асуудлаар шалгалт оруулсан. Засгийн газар өөрөө үүнийг шалгасан. Б.Батзориг сайд болсны дараа гурван удаа анхааруулж хэлсэн. "Чи наадахаа болио. Ил тод болго. Реалити шоу болго. Олон нийтэд ямар компани зээл авч байгааг нэвтрүүлэг болгочих" гэсэн. Гэтэл миний шаардлага хэрэгжсэнгүй. Салбарын сайд хариуцлага алдаад хариуцлагаа үүрсэн. Их хурлын гишүүд манай сайд нараас битгий хууль бус юм гуйгаач ээ гэж хүсэж байна.
ЭШЛЭЛ 15.
Тэрбээр Н.Номтойбаярт хандаж “Чи үнэхээр эх орондоо хайртай юм бол цагаан суваргаа буцаагаад өгчих. Монголын ард түмэнд буцаагаад өгчих” гэсэн юм. Мөн “Та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа болохоор надад хүндрэл бэрхшээл учирч байна. Цаашдаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд намын дарга хийх юм бол бидний эрх ашиг байхгүй болно гэж айж байгаа. ЕС-ыг огцруулах 27 хүн дотор Монголын хөрөнгө мөнгийг завшсан хүмүүс байгаа шүү. Танай МАК компани хандив өргөсөн юм билээ.
ЭШЛЭЛ 16.
Зарим үед та нар шатахуунаа хямдхан зарж бай. Та нар хангалттай баяжсан. Ард түмнээ үнэхээр боддог юм бол сэтгэл гаргаад өөрсдөө жаахан алдагдал гаргасан ч гэсэн хямдхан өгчөөч.
ЭШЛЭЛ 17.
Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад “Би төрдөө их цэвэрлэгээ хийнэ. Намдаа их цэвэрлэгээ хийнэ. Би сонгуульд ялагдсан ч хамаагүй. Дүү хүү аятайхан байгаарай. Чи бол баялаг түүхтэй хүн шүү. Ах хүний хувьд тэсээд тэвчээд сууж байна” хэмээн хэлсэн юм.
ЭШЛЭЛ 18.
Ерөнхий сайд засгийн газраар гурван асуудал шийдүүлэх гэж ажиллаж байна. Нэгдүгээрт, ард түмнээ дотоодын хүнсээр хангах. Дотоодын хэрэгцээг хангаж, хүнс экспортлогч орон болох. Хоёрдугаарт, улс орныг эрчим хүчээр хангах. Гадаадаас авмааргүй байна. Таван толгой, Эрдэнэбүрэн цахилгаан станцуудаа барьж өргөтгөмөөр байна. Харамсалтай нь улс төр гэдэг хийрхлээс энэ ажлууд зогсдог. Завсарт нь ашиг сонирхлууд ордог. Гуравт нефть боловсруулах үйлдвэртэй болох. Дотоодоо нефтиэр хангах боломжтой байна. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй юм сан гэсэн далдын хар хүч байгаа. Битгий баригдаасай билээ гэж боддог хүмүүс энэ зааланд ч бий. Энэ бүхэн засгийн газрыг унагаах шалтгаан нь болж байна. Шалтаг нь ЖДҮ. Үүнийг УИХ-ын гишүүд зөвөөр ойлгоосой гэж бодож байна.
ЭШЛЭЛ 19.
ЖДҮ гэж сайн юм гарч ирлээ гэж бодож байна. Монголыг цэвэрлэх сайн үйл явдал боллоо. Үүнтэй холбоотой нөхдүүдтэй хариуцлага тооцож байна. Үнэхээр тэр нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Тиймээс би цаашдаа ажиллах сонирхолтой байна.
ЭШЛЭЛ 20.
Г.Занданшатар бүх сайд нарыг оруул. Бензин, доллар ард иргэдийн санааг зовоож байна. Заримдаа ямар ч сайд зохицуулж чадаагүй асуудал байдаг юм. Өөрөөс чинь үл хамаардаг юм байгаа. Доллар гэдгийг бид хэвлээгүй шүү дээ. Америкт хэвлэдэг юм. Шатахууныг бид гадаадаас авдаг.
ЭШЛЭЛ 21.
Хариуцлагын тухай асуудалтай би санал нэг байна. ЕС хариуцлага тооцохгүй биш тооцож байна. Миний бүрдүүлсэн кабинетээс хоёр сайд үүрэгт ажлаа өгсөн. Төрийн хариуцлагаас гадна улс төрийн хариуцлага тооцох ёстой. Би ЕС-аар томилогдохдоо хоёр зүйл ярьж байсан. Нэг нь нийгэмд шударга ёс тооцох, нөгөө нь улс орны эдийн засгийн уналтыг зогсоох. Гол ажил маань эдийн засаг руу чиглэсэн. Хариуцлага тооцох ёстой.
ЭШЛЭЛ 22.
Стандарт банк, Монголбанк, Хөгжлийн банк, бондын асуудлыг шалган, буруутанд хариуцлага тооцох ёстой. Эдгээр ажлыг хийх гэхээр боломж өгөхгүй байна. Тос дотроосоо өтнө гэдэг шиг төрийг цэвэрлэх цаг иржээ. Энэ ажлыг би хийхгүй бол өөр хэн хийх билээ. Надад хүч дутагдаж байна. Эрхзүйн орчин дутмаг байна.
ЭШЛЭЛ 23.
Манай Засгийн газар бүтэн 60 жил ярьсан газрын тосны үйлдвэрийн ажлыг эхлүүллээ. Удахгүй бид төгрөгөөр бензин худалдаж авдаг болно. Цэвэрлэх байгууламжийг шинэчилье гэж 20 жил ярьсан. Бид ажил хэрэг болгосон.
ЭШЛЭЛ 24.
МАНАН-гийн хүмүүс ажлаа өгөөд явбал төрийн ажил хэвийн үргэлжилнэ. Надтай 950 сая төгрөгийн асуудал холбосон. Би энэ асуудлыг огт мэдэхгүй. Тийм зүйл байхгүй. Мөнгө төгрөг тараасан сайдыг огцруулсан шүү дээ. Хуулийн байгууллага түүнийг шалгаж байна. Удахгүй хэн нь буруутайг тогтооно.
Сэтгэгдэл (27)