ЭШЛЭЛ 1
27 жилийн дараа үзэл баримтлалын дахин хуваарилалт Монгол Улсад явагдлаа. Намын нэрэн доор халхавчлан үзэл баримтлалаа нуудаг ч юм уу, эсвэл хууль хяналтын байгууллагын дарамтын доор үзэл баримтлалаа нуудаг ч юм уу, эсвэл бизнесийн эрх ашгаар үзэл баримтлалаа нуудаг ч юм уу ийм байдал цаашаа явахгүй болсон нь харагдлаа.
ЭШЛЭЛ 2.
Өнгөрсөн өдрүүдийн улс төрөөс үзэхэд нам харгалзахгүй том хуваагдал үүсч байгаа нь харагдлаа. Манай намын хуваагдлын гол шалтгаан баялгийн хараал. АН-ын задрал ч мөн баялагтай холбоотой байсан.
ЭШЛЭЛ 3.
Монголын улс төр баялгийн өмнөх болон баялгийн дараах гэж хоёр хуваагдаж байна. Баялгийн өмнөх үеийнхэн нийтийн тээврээр зорчдог, эксел унадаг байсан. Тэд бол жинхэнэ парламентчид.
ЭШЛЭЛ 4.
Парламентаас дээр эрх мэдэл байна.
ЭШЛЭЛ 5.
Парламентын гишүүд бүрэн эрхтэй гэдэг ч маш аймхай, маш их асуудалтай хүмүүс байдаг гэдгийг УИХ-ын гишүүнээр ажилласан өнгөрсөн хоёр жилд харж ойлголоо.
ЭШЛЭЛ 6.
Ардчиллын сул тал нь үндэстэн дамнасан корпораци шиг нам дамжсан бүлэглэл гарч ирэх магадлалтайд байдаг.
ЭШЛЭЛ 7.
“Залхаан цээрлүүлэлт бол үнэн юм” гэдэг Вышинскийн онол манай улс төрд бөх ноёрхож байна.
ЭШЛЭЛ 8.
Ёс суртахуунгүй үнэнч байдал гэдэг юмыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үүсгэсэн. АТГ, Ерөнхий прокрор, Тагнуул, Шүүхийн ерөнхий зөвлөлд өөрийн гарын хүмүүсээ тавьсан. Надад боддог хүн хэрэггүй гэж Ц.Элбэгдорж хэлдэг байсан.
ЭШЛЭЛ 9.
60 тэрбум яг үнэндээ надад сонирхолтой байгаагүй.
ЭШЛЭЛ 10.
М.Энхболд дарга бойкот хийдэг өдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Тэр шийдвэрт миний өргөдлөөр хэрэг үүсгэх боломжгүй байна гэсэн. Уг нь 26 гишүүн гарын үсэг зурсан бичиг байдаг юм. Д.Сарангэрэл гишүүн харандаагаар зурсан. Түүнийг тооцоогүй юм шиг байна лээ. УИХ-ын Тамгын газар дээр бичиг өөрчлөгдсөн. Тэрэн дээр хоёр гарын үсэг дутсан гэж үздэг. Гэхдээ би одоо хүртэл тэр бичгийг үзээгүй.
ЭШЛЭЛ 11.
УИХ-ын дарга өдөржингөө алга болчихоод ганцаараа орж ирээд чуулган хаасан.
ЭШЛЭЛ 12.
Хууль хяналтын удирдлагууд, Эрдэнэтийн 49 хувийнхан, манай гурван үсэгтэй компанийнхан, нөлөө бүхий улстөрчдөөс бүрдсэн 12-15 хүн Сингапурт очиж тангараг өргөсөн.
ЭШЛЭЛ 13.
Танд би хуулиас илүү үнэнч байна аа гэж тангаргалцгаадаг. Үүнийгээ код нэг шүү гэж хэлдэг болсон байна.
ЭШЛЭЛ 14.
Хууль хяналтын байгууллагад өөрсдийн хүмүүсээ томилуулсныхаа дараа шинэ жилийн өмнө Сингапурт юмуу, Сөүлд цуглацгаадаг. Тэгээд ирэх жил тэр ордыг тэгж авна аа гээд төлөвлөгөөгөө ярьцгаадаг.
ЭШЛЭЛ 15.
Тэд бүх Ерөнхийлөгч, бүх Ерөнхий сайдыг томилсон. 76 нэр дэвших хүмүүсийн бололцоотой хэсгийг хоёр нам дээр дэвшүүлсэн. Энэ яг бодит шүү.
ЭШЛЭЛ 16.
АТГ-т одоогийн байдлаар миний хамаарал бүхий нэг ч хүн шалгагдаагүй.
ЭШЛЭЛ 17.
Би наймдугаар сараас хойш л ёс зүйн хороог хуралдуулаач, 60 тэрбумыг ярья гэсэн. Хуралдуулаагүй. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт (2018.11.29) Ёс зүйн хороо гэнэт амилсан. Тэр өдөр гэнэт хамгийн идэвхтэй хүн нь С.Бямбацогт гишүүн болж хувирсан. Хуралдаа ирдэггүй Б.Наранхүү гишүүн надад ёс зүйн хариуцлага тооцох гээд бужигнаад, бөөн л юм болсон.
ЭШЛЭЛ 18.
Гурван сайдын асуудал АТГ дээр яригдаж эхлэх үед “Надаар та нар оролдвол гурвыг гуч болгоно шүү” гэж АТГ-ын дарга ярьсан тухай ордон дотор яригддаг.
ЭШЛЭЛ 19.
УИХ-ын дарга огцрохгүй бол парламентын хувьсгалаас халиад олон нийтийн хувьсгал руу очиж магадгүй.
ЭШЛЭЛ 20.
Хорслын нүдээр намайг харах гээд хэрэггүй, хэн байснаа сана гэж зарим улстөрчид хэлмээр байдаг юм.
ЭШЛЭЛ 21.
Хэн ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг гадаад харилцаандаа Монголыг төлөөлж чадахгүй. Одоогийн Ерөнхийлөгч ч чадахгүй. Тэр бол Ц.Элбэгдоржийн Монголын төрд бүтээсэн өв.
ЭШЛЭЛ 22.
С.Баяр геополитикийн стратегийн тоглогч мөн. Гэхдээ Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарыг холбох тэр МАНАН-гийн онолын эцэг юм.
ЭШЛЭЛ 23.
Салют 30 минутаас дээш буудуулбал утгагүй байдалд ордог.
ЭШЛЭЛ 24.
Шинэ спикертэй болсны дараа төрийн гурван өндөрлөгөөс “Одоо битгий шалтагла” гээд МАНАН бүлэглэлээс улс төрийг цэвэрлэхийг шахна.
Сэтгэгдэл (55)