ЭШЛЭЛ 1
У.Хүрэлсүх "30 гэр бүлд Н.Номтойбаяр танайх багтана. МАК 36 лиценз эзэмшдэг, мөн Цагаансуваргыг эзэмшдэг"
ЭШЛЭЛ 2.
Н.Номтойбаяр "Ашиглах өмчлөх гэдэг асар их зөрөөтэй. Хуулийн өөрийн гэсэн тайлбартай. Энэ мэтчилэн би маш их гүтгэгдлээ. Одоо та бид хоёрын уулзах дараагийн уулзалт шүүх болсон. Та шүүх хурал дээр өөрийн биеэр оролцоорой. Янз бүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж янз бүрийн хүн амьтан битгий явуулаарай.
ЭШЛЭЛ 3.
У.Хүрэлсүх "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж" Ж.Мөнхбат " Би таны ишиг биш"
ЭШЛЭЛ 4.
М.Билэгт "Шударга ёс тогтоод юу хожих юм"
ЭШЛЭЛ 5.
У.Хүрэлсүх "Надад өдөрт 2500 мессеж ирж байна. Ард түмэн намайг дэмжиж байна" харин Д.Оюунхорол "Ерөнхий сайд аа таныг дэмжихгүй байгаа маш олон ард түмэн бидэн рүү бас мессеж бичиж байна"
ЭШЛЭЛ 6.
С.Жавхлан "Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг явав. Сонгогдох болохоороо үнсэлцэж энд орж ирэхээрээ алалцаад байх юм"
ЭШЛЭЛ 7.
М.Энхболд "Парламент муу байж болно. Гэхдээ парламентыг тарааж болохгүй. УИХ-ын гишүүд муу байж болно. Түүнийг нь хууль шүүхийн байгууллага шалгаж тогтооно. УИХ-ын зарим гишүүн намайг хууль шүүхийн байгууллагыг хөдөлгөж байгаа мэтээр гүтгэж байгаа.
ЭШЛЭЛ 8.
Ж.Батзандан "Эрх баригч намын хагарал Монголын зовлон болж байна. Танай нам мундагтаа 65 суудал аваагүй. Манай намын Ц.Элбэгдорж гэдэг нөхөр "Эрдэнэт"-ийн 49 хувь, Ч.Сайханбилэг гэдэг нөхөр "Дубайн гэрээ" байгуулсан болохоор та нарт санал өгсөн юм.
ЭШЛЭЛ 9.
Ц.Нямдорж "Монголын төр ийм зүйл үзэх л байсан юм байлгүй дээ. ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаад оруулаад ирэх биз ээ. Тэр үед нь шийдье. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын зөрчил болоод байна. ЖДҮ далим боллоо. Үүнд холбогдсон гишүүдийг ерөөсөө уучлахгүй. Би өмөөрөхгүй.
ЭШЛЭЛ 10.
Х.Болорчулуун "Монголын улс төрийн хатиг хагарч байгаад баяртай байна. ХОТШ банкнаас олон тэрбумаар нь авч, зүй бусаар ашигласан. АСЕМ-ийн нэрээр ашгласан байдлыг бүгдийг шалгах ёстой. "Эрдэнэт"-ийн луйвар, Дубайн гэрээний зууны дээрмийг шалгахыг ард түмэн шаардаж байна. Дубайн гэрээг болиулаагүй нөхдүүд өнөөдөр Засгийн газрыг унагах гэж оролдож байна. Унавал МАНАН бүлэглэлд ашигтай байх.
ЭШЛЭЛ 11.
О.Баасанхүү "С.Жавхлангийн хэлдгээр сайхан алалц, бие биенийхээ булхайг дэлгэ. Яасан, яасан ч гэнэ үү. Аливаа хулгай, дээрэм гэх мэт зүйлийг багаас нь засч явах хэрэгтэй. Дээхэн үед "Элсний 13" гэж байсан бол одоо "ЖДҮ-гийн 13" гэсэн хулгай гарч ирээд байна л даа.
ЭШЛЭЛ 12.
Н.Цэрэнбат "Үе, үе асуудал гарахаар манай улстөрчид тохиролцооны аргаар асуудлыг шийдэж ирсэн. Үр дүн гардаггүй шүү дээ. Ийм учраас л залуус хуваагдаж, бухимдаж байна.
ЭШЛЭЛ 13.
Ц.Гарамжав ""Монполимет" компани 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанийг тайван байлга, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат та. Ер нь Дубайн гэрээг зурахад хэн байсан билээ, Ж.Эрдэнэбат та байж л байсан. "Эрдэнэт"-ийн 49 хувь дээр Засгийн газрын баталгааг хэн гаргаж өгсөн зэргээ бодох хэрэгтэй. Үүрэг хүлээж байгаа болохоос эрх ямба авч байгаа хэрэг биш, бид.
ЭШЛЭЛ 14.
Д.Хаянхярваа "Бид өнөөдөр 40 сая тонн нүүрс гаргасан гэж ярих биш 100-200 сая тонн нүүрс гаргасан гэж яриад суух боломжоо хэн алдсан бэ, монголчууд алдсан шүү дээ.
ЭШЛЭЛ 15.
С.Чинзориг "Бүгдээрээ хэрүүлээ зогсооё. Бидэнд эдийн засгийн жаахан боломж гарч байна. Энэ боломжийг ашигламаар байна. Эв нэгдлийг ярих нь зүйтэй. Намын эв нэгдлийг бэхжүүлэхэд би улс төрийн алхам хийхэд бэлэн байна. Намын удирдлага ч гэсэн бурууд хатуу, зөвд зөөлөн байх хэрэгтэй. Удахгүй 2020 он боллоо. Ард түмэнтэйгээ уулзана. Сайхан хэрэлдэж байгаад ирлээ гэлтэй биш.
ЭШЛЭЛ 16.
М.Оюунчимэг "Өнөөдөр энд яригдаж байгаа энэ их мөнгийг үнэхээр зориулалтын дагуу зарцуулсан бол гэр хороололд дэд бүтэц хэдийнэ бий болчихсон байх байлаа. 0. Ж.Бат-Эрдэнэ "Бүгдээрээ сайхан ярьж байна л даа. Ард түмэндээ хайртай, шинэчлэл хийе гэж ярихаа боль. Битгий шоу хийгээд бай. Үнэн шүү дээ, одоо болих хэрэгтэй. Шударга байя гэж байгаа бол шударга л байя.
ЭШЛЭЛ 17.
Ш.Раднаасэд "Өнөөдөр нэг талдаа шийдвэр гарах байх. Ялсан хүнийх нь зовлон маргааш эхэлнэ.
ЭШЛЭЛ 18.
Л.Оюун-Эрдэнэ "Яагаад "Эрдэнэт" үйлдвэр, концесстой холбоотой асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон асуудал АТГ дээр очоод усанд хаясан мэт алга болдог юм бэ. Өнөөдөр монгол төрийг бүлэглэл удирдаж байгаа.
ЭШЛЭЛ 19.
Ч.Хүрэлбаатар "ЖДҮ дээр Засгийн газар 2018 оны төсөвт огт мөнгө тавилгүйгээр өргөн барьсан. Хоёр жил дараалж мөнгө тавиагүй явж ирсэн. Харин энэ сангийн 2017 оны төсөвт шалгалт хийж үзсэн. Хамгийн үр дүнгүй зарцуулагдаж байсан. Тиймээс оновчтой хэлбэрээр зарцуулах үүднээс мөнгө тавихгүй оруулж ирж байсан. Дээр нь төрийн сангаар гарч байгаа гүйлгээг Сангийн яам хянах ёстой гэнэ. Хэдэн арван сая гүйлгээ хийж байгаа шүү дээ
ЭШЛЭЛ 20.
Ц.Нямдорж "Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг яаж ялзруулсаны гор гарч байна. Ц.Элбэгдорж гэж хүн хууль хяналтын байгууллагыг улс төрийн тоглоомын зодооны хэрэгсэл болгосны гор нь одоо гарч байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар эхнийх нь биш. Н.Алтанхуягийн Засгийн газрыг гэр бүлийнхэн ойр тойрныхныг нь оролдсоор байгаад унагасан. Ил болон далд хэлбэрээр хуулийн байгууллага энэ бохир тоглоомонд маш их оролцож байгаа. Би бүгдийг нь хараад л байгаа.
ЭШЛЭЛ 21.
Б.Энх-Амгалан "Мафижсан улс төрийн нам дамжсан бүлэглэл бий болжээ. Төрийн албыг наймаалдаг гэдгийг шударга гишүүд гаргаж ирсэн. Цаашаа энэ байдлаараа явбал хуулийн хайчинд орох тул эдгээр бүлэглэл Засгийн газрыг унагахыг хүсч байгаа. Улс оронд тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна.
ЭШЛЭЛ 22.
О.Содбилэг "Ерөнхий сайд аа, та нефтийн үйлдвэрийг бариулахгүй хүн байна, О.Содбилэг ээ гээд байх юм. Би олон жил энэ салбарт ажилласан хүн. Танд хаанаас тийм мэдээлэл ирээд байна вэ. Энд чинь монопол байхгүй шүү дээ. Үнэндээ 20 гаруй компани өрсөлддөг. Харин ч эх орондоо үйлдвэртэй болохын төлөө ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байна.
ЭШЛЭЛ 23.
. Ж.Мөнхбат:Л.Болдын банкаар бонд гаргах гэрээ Сангийн сайдын ширээн дээр бий
ЭШЛЭЛ 24.
У.Хүрэлсүх "МАНАН гэх хууль бус пирамид шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө бүх зүйлийг хийнэ. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хэрэв би үлдвэл парламентад сууж байгаа нэлээн хэдэн хүнтэй хариуцлага тооцно. Ёсзүйн болоод хууль зүйн хариуцлага тооцно. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд буруутай гэж бодохгүй байна. Найз нөхөд, хүн чанараа бодоод зурсан байх. Гол нь эх орноо бодьё.
Сэтгэгдэл (18)