ЭШЛЭЛ 1
ЖДҮХС-гаас зээл авсан нь өөрөө огцрох үндэслэл. Эндээс зээл авсан сайд, гишүүндээ хариуцлага тооцчихвол Монгол даяараа бухимдаад байх шаардлагагүй болно.
ЭШЛЭЛ 2.
Хуулийн байгууллагын тооцдог хариуцлагыг Ерөнхий сайдын хувиар тооцдог хариуцлагатай хольж болохгүй. ЖДҮХС-гаас зээд авсан л бол огцруулах үндэслэл мөн.
ЭШЛЭЛ 3.
Энэ ЖДҮХС-гийн асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд болоод анх шалгасан юм билээ. Т.Бадамжунай сайдын үеэс эхлүүлээд шалгасан. Тэр шалгалтаар гарсан зөрчлүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тулгаад үзээд гарсан баримтууд юм билээ. Энэ баримт өөрчлөгдөхгүй.
ЭШЛЭЛ 4.
ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан хэн ч болов огцрох ёстой. Энэ хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө таръя гэдэг Ж.Мөнхбат гишүүний санал туйлын зөв.
ЭШЛЭЛ 5.
У.Хүрэлсүх 60 тэрбумтай тэмцэнэ гэж Ерөнхий сайд болсон. Одоо тэр ажлаа л хийж байгаа.
ЭШЛЭЛ 6.
УИХ дарга өөрөө л өргөдлөө өгөхгүй бол огцрохгүй албан тушаал.
ЭШЛЭЛ 7.
Манай намын зөрчил УИХ-ын даргаа огцруулах хэмжээнд хүрээгүй.
ЭШЛЭЛ 8.
Би УИХ-ын дарга байхдаа Фортуна Н.Батбаярыг загнаад л архинаас гаргасан. Тэрнээс хойш огт амсаагүй.
ЭШЛЭЛ 9.
Ерөнхийлөгчийн хориг тавих асуудал дээр би ерөөсөө оролцдоггүй.
ЭШЛЭЛ 10.
Төрийн албанд АН-тай холбоотой хүн нэг ч байхгүй.
ЭШЛЭЛ 11.
Чингис бондын ихэнх мөнгөөр 21 аймгийг холбосон зам барихад зарцуулсан.
ЭШЛЭЛ 12.
Би ЖДҮ-ээс ямар ч зээл аваагүй. Намайг гүтгэсэн Тас.mn сайтыг шүүхэд өгч, хоёр саяар торгуулж байна. Энэ явдлаас шалтгаалж нэмж гурван сайт, мөн MN25 телевизийг шүүхэд өгнө.
ЭШЛЭЛ 13.
АН-ын үед 1.5 тэрбум долларын бүтээн байгуулалт хийлээ. Ардын намын үед яав? Одоо ярьж байгаа нефтийн үйлдвэр, гүүрэн зам энэ тэр бүгд манай намын үед хийгдсэн.
ЭШЛЭЛ 14.
Миний шийддэг юм шагнал л байдаг. Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг, би хэнд өгөхийг нь шийддэг.
ЭШЛЭЛ 15.
Дубайн гэрээг УИХ-д мэдэгдэлгүй хийсэн. Би мэдээгүй. Эрдэнэтийн 49 хувийг ч гэсэн УИХ-аар оруулах ёстой байсан. Ч.Сайханбилэг л ганцаараа хийчихсэн. Сонгуулийн үр дүнд энэ шууд нөлөөлсөн. Сонгуулиас нэгхэн хоногийн өмнө Эрдэнэтийн 49 хувийг зарсныгаа мэдэгдсэн. АН авсан гэдэг худлаа цуурхал тараасан. Худалдаа хөгжлийн банк авсан юм билээ шд. АН арай ч есхөн суудал авахаар нам байгаагүй.
ЭШЛЭЛ 16.
Оюутолгойн асуудал ганц Дубайн гэрээ биш, огт орж ирээгүй тэрбумаас дээш долларын асуудал байгаа.
ЭШЛЭЛ 17.
АН яагаад ялагдсан бэ гэхээр ард түмэндээ Тавантолгойг авч үлдсэнээр л ялагдсан. Тавантолгойг хулгай хийх гэж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр АН-ынхаа эсрэг ажиллаж ялагдуулсан.
ЭШЛЭЛ 18.
УИХ-ын сонгуулийн ялагдалд би хариуцлага хүлээж намын даргаа өгсөн. Намын даргын гол онцлог энэ. Нам ялбал намын дарга Ерөнхий сайд болно. Ялагдвал гудамжинд гарна.
ЭШЛЭЛ 19.
Увс, Ховд, Хөвсгөл дээр манай намын нэр дэвшигчдийн хүсэлтээр сонгуулийн тойргийн хуваарилалт хийж өгсөн нь үнэн.
ЭШЛЭЛ 20.
МАН-ын 65 гишүүн бүрдүүлсэн УИХ Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын байр суурь.
ЭШЛЭЛ 21.
Парламентын засаглал сайн юм бол Засгийн газрын насжилт яагаад 1.5 жил байгаа юм.
ЭШЛЭЛ 22.
60 тэрбумаар бий болсон УИХ, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хоёр сайн байх үндэслэл байгаа юу? 20 мянган төгрөгөөр санал худалдаж авч гарч ирсэн УИХ сайн байх уу?
ЭШЛЭЛ 23.
ЖДҮХС-гаас зээл аваад, түүнийгээ хүүлсэн гишүүдээсээ МАН хайр найргүй салах ёстой. Тэгвэл төр засгийн байдал тогтвортой болно.
ЭШЛЭЛ 24.
Ерөнхийлөгч Х.Баттулгын дэргэдээс З.Энхболдыг холдуулах төлөвлөгөө МАН-д байгаа.
Сэтгэгдэл (31)