ЭШЛЭЛ 1
Манай Засгийн газар анхаарлын тэмдэгтэй эдийн засаг хүлээн авсан. Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр сонголтгүй мэт эдийн засгийг хүлээн аваад 5.3 хувийн өсөлттэй болгож хүлээлгэж өгсөн.
ЭШЛЭЛ 2.
Эдийн засаг бодлоготой байх нь чухал. Гэхдээ тэр бодлого нь тухайн цаг үе, орчин нөхцөлдөө таарч тохирсон байх нь хамгийн чухал.
ЭШЛЭЛ 3.
У.Хүрэлсүхийн Засгийн газар валютын ханш, бензин шатахууны үнийг барих л ёстой. Ийм үүрэгтэй. Энэ нь зах зээлийн зарчмаас илүү Монголын онцлог.
ЭШЛЭЛ 4.
Манай Засгийн газар татварын бодлогоор импортлогчдоо дэмжсэний дүнд шатахууны үнийг тогтвортой байлгаж, валютын ханшийг барьсан.
ЭШЛЭЛ 5.
Улс төрд, улстөрчдөд пиар хэрэгтэй л байх. Гэхдээ хүн байх нь илүү чухал.
ЭШЛЭЛ 6.
Энэтхэгийн нэг тэрбум ам.доллар, Мянганы сорилын сангийн тусламж зэрэг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үеэс эхлэлтэй.
ЭШЛЭЛ 7.
Манай танхимын Шадар сайд байсан хүн өнөөдөр нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар ингэж шийдсэн гээд эр хүний жудаг заагаад хэлж болох л байсан. Тэгсэнгүй.
ЭШЛЭЛ 8.
Манай Засгийн газрыг огцруулахад хамгийн ихээр шударга ёс ярьсан хүмүүсийн ихэнх ЖДҮ-ийн луйварт холбогдлоо.
ЭШЛЭЛ 9.
Манай Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байх үед “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кноп нэг тэрбумд хүрлээ” гээд яриад байсан нь үнэн юм болов уу гэж бодоход хүрлээ.
ЭШЛЭЛ 10.
Ажил, албан тушаал хашиж байгаа хүмүүс өөрийн эрх мэдлээр далайлган ард түмний боломжоос хулгай хийж болохгүй.
ЭШЛЭЛ 11.
Засгийн газар төсвийн төслөө оруулж ирээд, үүнийг нь УИХ баталсан. Гэтэл Ерөнхий сайд Засгийн газрынхаа эсрэг байсанд маш их гайхлаа. Энэ Засгийн газар өөрийн бодлогыг хамгаалах чадамжгүй болжээ.
ЭШЛЭЛ 12.
У.Хүрэлсүхийн Засгийн газар улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг ноцтой зөрчсөн. Ийм алдаа гаргасан бол аль ч орны Засгийн газар ямар ч эргэлзээгүйгээр огцордог.
ЭШЛЭЛ 13.
“Үндсэн хууль намайг ажил хийлгэхгүй байна. Би шүдгүй арслан байна” гэж хэлж байсан нэг ч Ерөнхий сайд Монголын түүхэнд байгаагүй.
ЭШЛЭЛ 14.
Иргэн Хүрэлсүх Үндсэн хуулийг өөрчлөх, Ерөнхий сайд нь шүдгүй арслан юм байна гэсэн бодолтой байж болно. Харин үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхий сайд үг дуугүйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй.
ЭШЛЭЛ 15.
Манай Засгийн газрыг огцруулсан нь улс төрийн шалтгаанаар далим хийсэн албан тушаалын төлөөх тэмцэл л байсан.
ЭШЛЭЛ 16.
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохдоо хууль зөрчсөн, сайд нар нь концесс авсан байж магадгүй гэсэн үндэслэлүүдийн цаана Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны улс төрийн хариуцлагыг хүлээлгэх замаар албан тушаалд очих хувийн сонирхол хумсаа нуусан муур шиг л гэтэж байсан.
ЭШЛЭЛ 17.
Би гомдсондоо Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан юм биш. Би зарчмаа хамгаалж, шударга үнэний төлөө гарын үсэг зурсан.
ЭШЛЭЛ 18.
Шударга бусын хонгилоор Засгийн газар танхимаараа явж байхад, ганцхан сайд л сөрж, “Би үүнтэй эвлэрч чадахгүй” гэлээ. Тэр бол Ц.Цогзолмаа сайд.
ЭШЛЭЛ 19.
Энэ Засгийн газрыг огцруулж чадахгүй бол МАН наанаа шударга дүр эсгээд цаанаа луйварчдаа хамгаалаад үлддэг юм байна гэсэн ойлголт ард түмний дунд үнэнээрээ үлдэнэ.
ЭШЛЭЛ 20.
Шударга ёсыг тогтоох, их мөнгө тойрсон төсөл хөтөлбөрүүдийн үнэн мөнийг олох талаар манай Засгийн газар багагүй ажил хийсэн. АСЕМ-ын санхүүжилтийг Үндэсний аудитын газраас шалгасан. Хөгжлийн банкны асуудлыг Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгаад олон ноцтой баримтыг хуулийн байгууллагад шилжүүлсэн.
ЭШЛЭЛ 21.
Эрдэнэтийн 49 хувь дээр бид УИХ-ын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажилласан. ТУЗ-ийн бүтцийг өөрчилж, 100 хувь төрийн томилгоотой болгосон. Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан нь буруу гэсэн нөгөө талын гомдлоор үүсгэсэн Захиргааны хэргийн шүүх дээр манай Засгийн газрын шийдвэр ялсан.
ЭШЛЭЛ 22.
Би хэн нэгнийг албан тушаалд томилохдоо нэг ч төгрөг аваагүй. Хэн ч авах ёсгүй юм.
ЭШЛЭЛ 23.
Би У.Хүрэлсүх гэдэг хувь хүнд гомддоггүй ээ. Намайг огцруулах гээд явж байхад нь ч гомдоогүй. Энэ бол улс төр. Монгол төрийн алба тоо хэмжээтэй, бас томилогдох шалгууртай. Үүнд багтаагүй зарим хүний “Та Ерөнхий сайд болчих, би сайд болъё” гэдэг ятгалгад л орчихсон байх.
ЭШЛЭЛ 24.
Манай Засгийн газар хоёрхон шинэ концесс байгуулсан. Нэг нь, Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг дуусгах, нөгөөх нь Дорноговийн Сайншандыг Дэлгэрэхтэй холбох автозамын концесс. Төрөөс мөнгө гаргахгүйгээр, харин ч татварын бааз суурийг нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдэх саналыг аль ч Засгийн газар дэмжих л хэрэгтэй.
Сэтгэгдэл (43)