ЭШЛЭЛ 1
Ерөнхий сайдаар томилогдохоо УИХ-ын индэр дээрээс үг хэлж байсан. Тэр үгэндээ үнэнч яваа. Ерөнхий сайд болохдоо би “Би амь насаа алдахаас айхгүй байна. ганцхан зүйлээс айж байна. энэ бол ард түмний итгэл найдвар алдрах бий гэдгээс айж байна” гэж хэлж байсан. Энэ үгийг би олон удаа хэлж байгаа.
ЭШЛЭЛ 2.
Ард түмэн маань надаас хоёр зүйл хүсч байгаа. Нэгдүгээрт “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж өгөөч ээ, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журмыг тогтоож өгөөч ээ гэж байна. Хоёрдугаарт “Унаж байгаа эдийн засгийг тогтоож, сэргээж өгөөч ээ. Цалин мөнгө нэмж, ажлын байртай болгож ядуурлаас гаргаж өгөөч гэсэн ийм хоёр зүйлийг хүсч байна.
ЭШЛЭЛ 3.
Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад ард түмний хамгийн их хүсч байгаа зүйл шударга ёс, сахилга хариуцлага. Үүний дараа ахуй амьдарлаа ярьдаг болсон байна. Иймээс манай ард түмэн ядуу зүдүүг ярихаас өмнө нийгмийн шударга ёсны шаардлага тавьж байгаа гэдэг нь харагдаж байгаа.
ЭШЛЭЛ 4.
Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, Ард түмний хүсэн хүлээж байсан зүйл шударга ёсны төлөө амь насаа алдахгүй эр зориг гаргаж ажиллах эсвэл сандал ширээ, зарим нэг хүнийг ажилтай амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах гэсэн хоёр зам байна. Би нэгдүгээрхийг нь сонгож байгаа.
ЭШЛЭЛ 5.
Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан 27 хүнийг намаас хөөнө гэсэн зүйл байхгүй. Ер нь бол намаас хөө, энэ болж бүтэхгүй байгаа нөхдүүдтэй хариуцлага тооц гэсэн шаардлагыг намын олон нөхөд маань надад тавьж байгаа.
ЭШЛЭЛ 6.
Энэ төр засагт ард түмэн чинь итгэх итгэл нь алдарчихна шүү. Одоо хөдлөх цаг болсон. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон, хариуцлага тооцох цаг болсон зарим албан тушаалтнууд ажил төрлөө өг. МАНАН гэдэг бүлгийг зайлуулах цаг болсон гэдгийг өөрийнхөө яс, биеэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд мэдэрлээ.
ЭШЛЭЛ 7.
Хүмүүсийн ярьдгаар МАНАН байдаг нь үнэн юм байна. Нам нам дамжсан олигархууд нэгдсэн, Монголын ард түмний өмч хөрөнгөөр баяжсан, таргалсан цадсан бүр сүүлдээ үр хүүхдүүд нь Монголын төрд шургасан ийм олигарх бүлэгтэй Ерөнхий сайд нь тэмцэж байна.
ЭШЛЭЛ 8.
Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Хуулийн ч эрх мэдлийн ч хүч хүрэхгүй байна. Харин надад сэтгэл санааны хүч байна.
ЭШЛЭЛ 9.
Надад айгаад байх юм алга.
ЭШЛЭЛ 10.
Тос дотроосоо өтдөг гэсэн үг байдаг. Түүнтэй адил энэ төрийн их цэвэрлэгээг эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёсны хүний нэг нь мөн. Мөн бас намаа цэвэрлэх ёстой болжээ гэж бодож байна. Энэ ажлыг би хийж чадахгүй бол надаас өөр хэн хийж хэрэгжүүлж чадах юм бэ.
ЭШЛЭЛ 11.
Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутаж байгаа. Үүнийг би олон түмэнтэйгээ хамт хийж чадна гэж бодож байна.
ЭШЛЭЛ 12.
Засгийн газрыг огцруулах 27 гишүүн дунд нөгөө яриад байдаг 30 гэр бүл байж байгаа. гэр бүлээрээ ах дүү нараараа Монголын төрд орсон байна. Монголын мөнгө, Эрдэнэтийн мөнгөөр баясан байна.
ЭШЛЭЛ 13.
Миний тэмцэл цаашид улам хатуурах болно гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна.
ЭШЛЭЛ 14.
Улс орны эдийн засгийн уналт зогссон. Миний хийж хэрэгжүүлэх ёстой ажил гайгүй явж байна гэж бодож байна.
ЭШЛЭЛ 15.
Одоо л зориглох ёстой. Ганц Ерөнхий сайд зориглоод чадахгүй ард түмнээрээ зориглох ёстой.
ЭШЛЭЛ 16.
Би гудамж талбайд үймээн самуун болж долдугаар сарын 1 шиг зүйл болоосой гэж хүсэхгүй байгаа. Би парламентын засаглалыг дэмждэг. Монголын ард түмнийг парламентын засаглал аварна гэж боддог. Гэхдээ парламентын засаглалыг илүү боловсронгуй болгох ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг болсон байна.
ЭШЛЭЛ 17.
Намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ.
ЭШЛЭЛ 18.
Парламентын засаглал бол манай ард түмний ардчилал, эрх чөлөө, аюулгүй байдлын баталгаа болсон. Тэр тусмаа манайх шиг жижиг гүрэнд энэ засаглал хамгийн тохиромжтой гэж би боддог.
ЭШЛЭЛ 19.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдын яриад байдаг шударга бусын хонгил гэдэг үнэн юм байна. Би өөрийн биеэр энэ хонгил дотор явж байна.
ЭШЛЭЛ 20.
Ард түмэн асар их бухимдалтай байгаа. Гудамж талбайд гарахад бэлэн байгаа. Би битгий тэгээсэй гэж бодож байна.
ЭШЛЭЛ 21.
Бүтэн сайн өдөр над руу хэсэг хүмүүс утастсан. Тантай уулзалт хиймээр байна. Бид гудамж талбайд гарахад бэлэн боллоо. Ард түмэн үүнийг шаардаж байна. Та бидэнтэй ирж уулзаач гэсэн. Тэгээд би намын байран дээр очсон. Тэнд 400 гаруй хүн цугласан байсан. Дотор нь цэргийн нөхдүүд байсан. Миний таньдаг хүмүүс ч байна лээ. Цагдаа, цэргийнхнээс ч хүмүүс харагдаж байна лээ. Тэр хүмүүс өөрсдийн үзэл санааг илэрхийлсэн. Бид ийм шударга бус нийгэмд амьдармааргүй байна. Бид гудамж талбайд гарч тэмцэнэ гэж хэлсэн. Би тэдэнтэй тайван ярилцаж “Та бүхэн маань ингэж болохгүй. Ярих ёстой газар гэж бас байна аа. Би тэр газарт нь уламжилж ярья аа. Та бүхэн гудамж талбайд битгий гараарай. Үймээн самуун хийж огт болохгүй. Энэ Монголын ард түмэнд сургамж болсон нэг зүйл бий. Тэр бол долоон сарын нэгэн. Эргэж холбогдож, уулзъя. Та бүхэн минь сэтгэл амар байгаач ээ” гэж хэлээд тэр хүмүүсийг тараасан.
ЭШЛЭЛ 22.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэдэг нөхөр маш хариуцлагагүй юм ярьж байна лээ. Шойгу ирээд явсан танк авч ирнэ гэж. Би ард түмнийхээ өөдөөс буу зэвсэг агсдаг хүн биш. Монголын ард түмэн амгалан тайван байх ёстой. Ард түмэн тайван замаар хувьсгалаа хийх хэрэгтэй. Хэл амаараа хэлэлцэж, ярилцаж болно.
ЭШЛЭЛ 23.
Энэ албан тушаал сонирхоод улайраад байгаа хүмүүс ажлаа өөрсдөө ухамсраараа өгөх хэрэгтэй. Энэ ард түмнийг тайван байлгая гэвэл нөхөр УИХ-ын дарга, Хотын дарга ажлаа зүгээр өгчих өө. Тэгвэл ард түмэн амгалан байна. Энэ парламентыг гайгүй хүн удирдаасай гэж бодож байна. Хариуцлагатай, шударга, зарчимч, зангарагтай хүн удирдаасай.
ЭШЛЭЛ 24.
Хүмүүс яриад байгаа. Хүрэлсүх ээ, чамайг дэмжсэн хүмүүст чи 950 сая төгрөг өгсөн юм уу гэж. Тийм зүйл огт байхгүй. Мөнгө төгрөг тараасан асуудалд холбогдсон сайдыг ажлаас нь огцруулчихсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Ямар гишүүн, ямар зорилгоор авсан эсэхийг нь хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Зээл авсан компаниудыг бас шалгаж байгаа. Удахгүй хэн нь буруутай вэ гэдэг нь тогтоогдоно.
Сэтгэгдэл (8)