Өнгөрсөн даваа гарагт Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Мөн АН-ын зүгээс Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Тиймээс Засгийн газрыг огцруулах шийдвэрт УИХ-ын гишүүн С.Жавхлан байр суурь чухал байгаа юм.
Тэгвэл тэрбээр энэ талаар “Монголоор энэ хулгайчууд тоглоод байна. Энэ газар ямар хүмүүс бугларч, бугшсан байдгийг Монголчууд харлаа. Тиймээс хоёуланг нь дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл дараагийнх нь Засгийн газрын томилгоон дээр хөндөлсөж хэвтэнэ. Энэ 65 ээлжилж хоолонд ороод таарлаа. Анх УИХ-ын гишүүн болохдоо л энэ муухай юмнууд чинь тэсэрнэ гэж хэлээд л байсан. Нэг ч хүн үүнийг нохой хуцсаны дайтай хүлээж аваагүй. Энэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа Монголын түмэн олонд ашигтай. Нэгнийгээ барьж идээд булайгаа дэлгэлцэх нь ашигтай. Үүнээс цааш энэ төр рүү хариуцлагагүй, шуналтай, муу бодолтой, ад зэтгэр шингэсэн хүмүүс орж ирдэг цаг дуусгавар болох хэрэгтэй гэж бодож байна гэсэн тайлбарыг өгсөн юм” хэмээн ярив.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (12)