Өчигдөр оройн 20 цаг орчмын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолдсон гэх мэдээлэл ирсэн.
Тус газарт Завхан аймгийн Онцгой байдлын зургаан албан хаагч ажиллаж байгаа аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “ГССҮТ-ийн гурван эмч, хоёр сувилагч, ар гэрийн хоёр хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн дөрвөн хүн ОБЕГ-ын хоёр албан хаагч нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг нисдэг тэргээр өнөөдөр өглөө 08 цаг 42 минутанд Улаанбаатар хотоос хөөрсөн. Нисдэг тэрэг гурван цаг орчим нисээд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очсон. Эмч нарын баг осолд орсон хүмүүст үзлэг шалгалтын ажлыг хийж байгаа бөгөөд нийслэл рүү нисэх бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Одоогийн байдлаар хүнд, хүндэвтэр гэсэн оноштойгоор гурван хүн эмчлүүлж байна” гэлээ.
Б.Лхам