“Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардах бичгийг энэ сарын 14-ний өдөр хүргүүлсэн билээ.
Тэгвэл тэд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний уг хөдөлгөөнд “Босоо хөх Монгол” ТББ, ”Их цааз, их эргэлт” хөдөлгөөн, “Монгол үндэстний хүний эрх хяналтын хороо” зэрэг байгууллагуууд, 21 аймгийн төлөөллүүд нэгдээд байгаа аж.
Өнөөдрийн хурлаар тэдний үйл ажиллагааг харлуулан бичиж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын талаар ярьсан юм.
Тэдний ярихдаа “Манай хөдөлгөөн бол ямар ч намын харьяалалгүй залуучуудаас бүрдсэн байгаа.. Харин биднийг ямар нэгэн байдлаар харлуулан бичиж байгаа хэвлэлүүд их байна. Тэд нар яахав цаанаасаа мөнгө, санхүүжилт авчихаад ингэж байгаа байх. Бид ЖДҮ-д орооцолдсон эрх мэдэлтнүүдийг уучлалт гуйлгаад өнгөрөхгүй ээ. Цаашид хариуцлага хүлээлгэх болно” гэсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)