Төрийн үйлчилгээг цахим шилжилтэд үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хооронд мэдээлэл дамжуулах шинэ технологи бүхий цогц системын ажлын хүрээнд хэрэгжүүлсэн системийг олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээний цахим шилжилт арга хэмжээ боллоо.
Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Дижитал хувьсал, цахим шилжилтэд өртөхгүй албан байгууллага, салбар гэж байхгүй. Жишээ нь АНУ 2017 онд 6400 гаруй жижиглэн худалдааны дэлгүүрүүд үйл ажиллагаа хийж чадахгүй дампуурсан байдаг. Энэ нь цахим шилжилт хийж чадаагүйтэй холбоотой. Тэдний орон зайг онлайн худалдааны компаниуд эзэлсэн байдаг. Цэцэрлэгийн бүртгэл дараалал үүсгэдэг хэцүү ажил байлаа. Үүнийг цахимжуулсан. Мөн нийслэлд өдөрт дунджаар 350 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Түүний ард 500 мянга орчим жолооч байдаг. Жолоочид даатгал, хураамж зэргээс эхлээд долоо орчим хүндрэлтэй үйлчилгээнүүд байдаг. Зүгээр татвараа тушаахын төлөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 200 мянган жолооч үйлчлүүлдэг байгаа юм. Үүнийг бид цахимжуулж шийдсэн. Өнөөдөр бид хоёр сэдвийн хүрээнл ярина. Нийслэлийн удирдлагын байгууллагуудын дотоод удирдлагын систем. Үүнийг нийслэлийн нэг мянган орчим байгууллагын 14 мянга орчим төрийн албан хаагч ашиглаж байгаа.
Л.Сайнаа