ЭШЛЭЛ 1
Монгол Улсын Тусгаар Тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул бодитоор нүүрлэлээ.
ЭШЛЭЛ 2.
Орчин үеийн Монгол Улсын 100-гаад жилийн түүхийг бичсэн, Монгол Улсын хамгийн том институци задрах, мөхөх аюул ойртжээ.
ЭШЛЭЛ 3.
Улс төрийн намгүй, итгэл үнэмшил бүхий бүтцийн байгууллагагүй бол үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учирна.
ЭШЛЭЛ 4.
Манай улсад ''өнгөт хувьсгал''-ын урьтач нөхцөл бүрдсэн байна.
ЭШЛЭЛ 5.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өөрт олдсон үнэмлэхүй эрх мэдэл, боломжоо бусдын гарт алдаж, түүнийхээ хариуцлагыг үүрэхээс амиа бодон зугтаж, намаа хагалан бутаргаж, хоорондоо дайсагнаж байна.
ЭШЛЭЛ 6.
Энэ хоёр хүний явцуу, бодлогогүй дайсагнал 98 жилийн түүхтэй намын, цаашилвал Монгол Улсын язгуур эрх ашигт хохирол учруулах ёсгүй.
ЭШЛЭЛ 7.
Хоёр зуун мянган гишүүнтэй намын хувь заяа хоёрхон бодлогогүй гишүүнээсээ болж нурах ёсгүй.
ЭШЛЭЛ 8.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар намын лидерийн үүргээ гүйцэтгэж чадаагүй, эв нэгдлээ хангаж чадаагүй, сахилга бат ёс суртахууны хэм хэмжээг өөрсдөө гишүүддээ үлгэрлэн үзүүлж чадаагүй, ёс зүйн алдаа хийсэн нь үйлдлээрээ нотлогдсон.
ЭШЛЭЛ 9.
Тэд алдаа гаргасан цөөхөн гишүүдтэйгээ зарчмын хариуцлага тооцох улс төрийн эр зориг гаргаагүй, намын үнэт зүйл үзэл санааны дээр хувийн явцуу хонзогнолоо тавьсан зэрэг нь өнөөдөр нийгэмд намын нэр хүндийг шороотой хутгаж буй бодит шалтгаан.
ЭШЛЭЛ 10.
Сөрөг хүчнээс сонгогдсон өмнөх болон, одоогийн Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтонд М.Энхболд болон У.Хүрэлсүх нар аль аль нь автсан.
ЭШЛЭЛ 11.
Энэ үйлдэл нь Монгол Улсын болон Монгол Ардын Намын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулж буй нь нэгэнт ил болсон тул Монгол Ардын намын Онц их хурлыг яаралтай хуралдуулж дээрх хүмүүстэй нэн даруй хариуцлага тооцох ёстой.
ЭШЛЭЛ 12.
Хоёрхон жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол Улсын ууган бүтцийн байгууллага, өөрийн бие даасан бодлогоо явуулах чадамжгүй боллоо.
ЭШЛЭЛ 13.
Улс төрийн ууган нам сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөс бүрэн хамааралтай, гишүүд нь хоёрхон хүн даган дундуураа хуваагдсан байгаа нь энэ намын 100 жилийн түүхийг бичсэн үе үеийн эх орончид, зүтгэлтнүүдийн байгуулсан гавьяа зүтгэлийг дорд үзсэн, байж болшгүй арчаагүй гутамшигтай үзэгдэл.
ЭШЛЭЛ 14.
Монгол Улс, болзошгүй гадаад аюул, дотоодын гэмт хэргийн бүлэглэлийн засаглалд хүчин мөхөсдөж болзошгүй хүнд үетэй нүүр тулсан энэ цаг мөчид Монгол улсын Тусгаар Тогтнол, язгуур эрх ашгийг сахин хамгаалагчийн үүргээ нэр төртэй биелүүлэх цаг МАН-ын нийт гишүүдийн өмнө ирлээ.
ЭШЛЭЛ 15.
Улс орон даяар системийн задрал явагдаж байна.
ЭШЛЭЛ 16.
Улс төрд бугшсан шунахай бүлэглэлүүдийн зөрчил туйлдаа хүрэн бутарч байна.
ЭШЛЭЛ 17.
Улс төрийн элдэв явуургүй тархи угаалтад Монгол хүн бүр нэгэндээ үл итгэн дайсагнаж байна.
ЭШЛЭЛ 18.
Монголчууд, тэр дундаа Монгол Ардын Намын гишүүд нэгдэж тэмцсээр энэ улсаа 100-гаад жил хөгжил дэвшилд удирдан манлайлсан, одоо дахин нэгдэх нягтрах хойшлуулашгүй нөхцөл байдалтай нүүр туллаа.
ЭШЛЭЛ 19.
Монголын ард түмэн төрөөсөө шударга ёс нэхэн сэрж, ёс бус бүхэнтэй тууштай нэгдэн тэмцэж эхэлж байна.
ЭШЛЭЛ 20.
Энэ түүхэн цаг мөчид МАН улс төрийн ууган хүчний хувьд ард түмнийхээ итгэл сонголтыг умартан хувийн өс хонзондоо нийтийн эрх ашгаа хутган үймүүлж буй хүмүүстэй хариуцлага тооцохоос эхлэн улс төрийн шинэ соёл түгээн намаа шинэчлэхийн төлөө нэгдэх хэрэгтэй байна.
ЭШЛЭЛ 21.
Үүссэн бодит байдлыг эрүүлээр сэтгэн хүлээн авч, амиа бодсон цөөхөн даргын төлөө биш улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориглон нэгдэе.
ЭШЛЭЛ 22.
Намын нэрээ шороотой хутган байж хөлжсөн, баяжсан, цадсан, задарсан, зальхай хүмүүсээсээ зориглон салж, намаа бүрэн шинэчлэхийн төлөө нэгдэе.
ЭШЛЭЛ 23.
Боддоггүй, бодлогогүй, сонсдоггүй хүмүүсийн оронд боддог, зүтгэдэг, зориглодог хүмүүсээ урдаа гаргахын төлөө нэгдэе.
ЭШЛЭЛ 24.
Задарч, бутарч, тарж, үл ойлголцож буй хүнд үеийг нэгдэл шинэчлэл дахин сэргэлт болгохын төлөө нэгдэе.
Сэтгэгдэл (18)