ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон хүмүүсээс хариуцлага нэхсэн "Бид уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчид Үндсэн хуулийн цэцэд хандлаа. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд Үндсэн хууль зөрчсөн үү, энэ зээл гишүүдийг эргүүлэн татах шалтгаан болох уу гэдгийг тогтоолгохоор цэцэд хандсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг ард түмнээс уучлал гуйхыг шаардсан. Харин ёсзүйн хариуцлагад уучлал гуйх хэлбэр ордоггүйг жагсаал зохион байгуулагчид хэлж байна. Сануулах, УИХ-аар хэлэлцэх, холбогдох байгууллагад шилжүүлэх, дэгийн хуулиар хариуцлага хүлээлгэх гэсэн дөрвөн ёсзүйн хариуцлага байгаа. Тэгэхээр уучлал гуйгаад ёсзүйн хариуцлага хүлээчихнэ гэдэг бол үндэслэлгүй тайлбар гэдгийг "Бид уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчид хэллээ.
C.Нацаг