УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би өнөөдөр УИХ-ын гишүүнийхээ хувьд уг мэдээллийг хийж байна. ЖДҮ-ийг тойрсон энэ шуугиан намжихгүй байна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, намын түвшинд бодитой алхмыг бид авч чадахгүй байна. Зөвхөн Хадаа, аж ахуйн сайд Б.Батзоригийг огцруулснаар энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудад байгаа юм уу гэж би хардаж байна. Ийм зүйлээр зогсоох ёсгүй гэж би үзэж байгаа юм. Яагаад энэ ЖДҮ-ийн юмыг ярихгүй байна вэ. Яагаад ЖДҮ тойрсон энэ асуудалд нам өөрийнхөө дуу хоолойг гаргаж ирэхгүй байна вэ. Намын дарга, Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг хөндөж олон түмэнд тодорхой мэдэгдэл хийхгүй байна вэ гэдэг нь өөрөө их анхаарал татсан асуудал гэж би үзэж байгаа. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. ЖДҮ-ийг тойрсон асуудлаар, нийгэмд үүсээд байгаа бухимдлыг зогсооход тодорхой арга хэмжээнүүдийг авах ёстой гэж үзсэний улмаас би энэ зүйлийг хийж байна” гэв.
Түүнчлэн нийгэмд намын дарга, Ерөнхий сайдтайгаа зөрчилдөж байна, Засгийн газраа унагаах гэж байна, намын даргаа суудлаас нь авах гэж байна гэсэн зүйл байна. Би намын даргатай зөрчилдөөгүй. Намын даргыг би шүүмжлээгүй. БИ Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж чуулган дээр үгээ хэлсэн. Учир нь үндэсний аюулгүй байдлыг зөвлөл гэж энэ улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын манаа болсон Үндсэн хуулиар бүрэн эрх нь олгогдсон гурван хүн байгаа. энэ гурван хүний хэлж байгаа, ярьж байгаа үйлдлийг би чуулган дээр ил тод ярьж, шүүмжилсэн. Би ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байгаа. яагаад гэвэл шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусам алдаа оноогоо засах боломж олгодог гэж боддог. Гагцхүү тухайн хэлсэн шүүмжиллийг зөрчил дутагдал, атаа хорсол гэж хүлээж авна уу, алдаа оноогоо засах гэж байгаа эрүүл саруул ухаан гэж хүлээж авна уу гэдгийг улс төрийн том зүтгэлтэн тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь улс төрийн ухааны цар хүрээг харуулдах ёстой гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ хүн чуулган, бүлгийн хурал дээр хэд хэдэн удаа болчимгүй үйлдлийг гаргаж ярьсан. Түүнийг нь удаа дараа хэлж сануулсаар байтал дахин дахин чуулган дээр хэлж байгаа учраас чуулган дээр үг хэлэлхдээ ил тод хэлсэн. Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ ээ. УИХ-ыг тараана. Дараа нь Засгаа огцруулна. Дараа нь өөрөө огцорно. Ийм шат дарааллаар явахгүй. УИХ-ыг тараадаг эрх өнөөдөр УИХ-аас байгуулсан Засгийн газарт байхгүй. Энэ Үндсэн хуулиар хориотой. Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй хэдий ч УИХ шийднэ. Өөрийнхөө хэлж, ярьж байгаа үйлдлийг улс төрийн өндөр том албан тушаалтай хүн байнга бодож, санаж хэлж байх ёстой. Өнөөдөр нийгэмд бий болоод байгаа бухимдлыг дарахын тулд улс төрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэх гэсэн оролдлого хийж эхэлж байна уу гэж би хувьдаа хардаж байгаа. Тийм учраас ийм шаардлага хүргүүлж байгаа юм. Олон түмэнд хандаж хэлэхэд надад санхүү, тендер, концесс зэрэг хөрөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн булхиа байхгүй. Үүнийг төрийн нэрийн өмнөөс, УИХ-ын гишүүний нэрийн өмнөөс олон түмэндээ хариуцлагатай хэлнэ. Ийм асуудал байгаа, ийм бусармаг үйлдэл байгаа учраас хуулийн хүрээнд нь зөв шийдэхийн тулд ард иргэд, УИХ-ын гишүүдтэйгээ нийлж тууштай зарчим баримталж ажиллана гэсэн бодолтой байгаа. Энэ Засгийн газраас шударга ажил, зарчимтай бай, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл, хийх ажлаа олон түмэнд ил тод болго гэсэн энэ зарчмыг шаардахаар хэвлэлийн хурал хийж байна. Хэрэв үнэхээр ЖДҮ-ээс зээл авсан хүмүүс Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулсан гэдэг нь тогтоогдож буй тохиолдолд, ийм сэжиг таамаг байгаа бол УИХ-аас ажлын хэсэг гаргаж, хууль хяналтын байгууллагад нь шилжүүлэхийг шаардаж байна. УИХ-аас сонгож томилогддог албан тушаалтнуудыг УИХ-аас эдгээр хүмүүст хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөл гэж шаардлага тавьж байна. ЖДҮ-ийн сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргаж нэн яаралтай ажиллуул, яаралтай УИХ-д өргөн барь гэж ийм шаардлагыг УИХ-ын даргад өргөн барьж байна.
Ерөнхий сайдад ЖДҮ-ийн сантай холбогдсон сайдуудаа огцруулах асуудлыг УИХ-д нэн яаралтай оруулж ир. Орны хүмүүсийг томил. Тэр ажлаа хий гэж шаардаж байгаа. Тодорхой өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдсон байвал эдгээр хүмүүстэй улс төрийн хариуцлага тооц. МАН-ын удирдах зөвлөлөөс холбогдсон байвал удирдах зөвлөлөөс нь чөлөөл гэж шаардаж байгаа. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор удирдах зөвлөлийн намын бага хурлаа хуралдуулж, энэ бусармаг үйлдлээ ярьж, сахилга хариуцлагын асуудлаа хэлэлц гэж шаардаж байгаа. Одоо манай намын удирдах зөвлөлийг хурал болж байгаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Намын дарга нарт энэ шаардлагыг гардуулж өгнө” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (16)