ЭШЛЭЛ 1
Н.Энхбаяр: 2019 оны төсвийн талаар ярихдаа “Төсөв бол дан ганц эдийн засгийн бус улс төрийн бодлого. Энэ нь УИХ-д олонх болсон намын сонгуулийн амлалтай нягт уялдаатай байх ёстой. Утгаар нь харах юм бол ирэх жилийн төсөв 2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй ямар ч хамааралгүй төсөв болж. Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудал ерөөсөө туссангүй” хэмээн шүүмжилсэн юм. Мөн тэрбээр “Мөнгөний ханшийг унагаан төсвийнхөө орлогыг нэмэгдүүлж байна. Үүнийгээ орлого нэмэгдүүлсэн хэмээн бодож байна. Дэлхийн зах зээл дээр байгалийн ашигт малтмалууд өндөр үнэтэй болохоор төсвийн орлого нэмэгдлээ, түүнийг гарууд гавьяа мэт бодож байдаг.
ЭШЛЭЛ 2.
Н.Энхбаяр нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд уриалга гаргасан юм. Тодруулбал Ерөнхийлөгчид хандаж “Ийм байдалтай төсөвт хориг тавихыг уриалаад УИХ-ын гишүүдэд “Амлалтаа биелүүлсэн, ард түмэн, улсаа бодсон ийм төсөв батлаач ээ” гэв.
ЭШЛЭЛ 3.
Тэрбээр мөн “Зураггүй байшингийн цаана заавал авилга байгаа. Энэ төсөвт 400 гаруй зураггүй байшин туссан байна. Өөрөөр хэлбэл 400 гаруй байшингийн цаана авилга байна гэсэн үг” гэв.
ЭШЛЭЛ 4.
Тэрбээр “Хариуцлагагүй ажиллаж байгаа төр ажиллах нь улам төрийг хямруулна. Хариуцлагагүй ажиллаж байгаа төрийг хугацаанаас нь өмнө нэн даруй тарааж ард түмний итгэлийг даасан төрийг байгуулах юм бол хямралтай байдлыг маш хурдан, чадамгай дарж байгаа арга гэж үзэх хэрэгтэй” хэмээн ярив.
ЭШЛЭЛ 5.
Н.Энхбаяр “ЖДҮДС-ээс ямар хүмүүс зээл авсныг шалгах хэрэгтэй. Зарим хүмүүс Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг унагаахад гавьяа байгуулсан хүмүүс гавьяаны шагналаа авлаа гэж ярьж байна” гэв.
ЭШЛЭЛ 6.
Тэрбээр “ЖДҮДС-гаас зээл авсан 40 гишүүн ухамсраараа УИХ-ын гишүүний суудлаас түдгэлзэх хэрэгтэй. Сонгодог ардчилсан засаглалтай ямар ч улсын гишүүд ийм зүйл хийх байсан” хэмээн ярилаа. Мөн “Засгийн Газар ЖДҮДС-аас зээл өгч байгааг мэдэхгүй байна гэж байхгүй. Төр засаг яаж ажилладаг билээ. Гэтэл Ерөнхий сайд мэдээгүй өнөөдөр үүнийг харсан юм шиг ярина гэдэг бол гэнэн. Тиймээс Засгийн газар хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. Энд Ерөнхий сайд хамгийн түрүүнд өөрийгөө шалгуулах хэрэгтэй” гэсэн юм” гэдгийг ярьж байв.
ЭШЛЭЛ 7.
Н.Энхбаяр “Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал гурав харьцангуй тэнцвэртэй байж нэгэн нэгнээ хянах ёстой. Гэтэл Үндсэн хуульд УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэдэг. УИХ-ыг дээр авчраад залчихлаар хэнд ч дийлдэхгүй. УИХ дотроос нь Засгийн газар төрдөг. Ард түмнээс айдаг, ард түмэнтэй амин харилцаатай засгийн газар байдаггүй. Тиймээс аль ч Засгийн Газар УИХ-д тал засахгүй бол болохгүй” гэв.
ЭШЛЭЛ 8.
Тэрбээр тогтолцооны гажуудлын талаар ярихдаа “Сая Арабууд Жаргалтхаан суманд очиж хун бууджээ. Тэгэхээр нь Монголчууд та нар цагаан шонхор буудах гэж байгаад хун шувуу буудлаа буцацгаа гэж хэлэхээр нь тэр Араб энэ Монгол залуу хэн юм бэ үүнийг би худалдаж авъя гэсэн байна. Тэгэхээр нь яагаад гэсэн чинь Араб би танай Үндсэн хуулийг судалсан. Танай төр мал сүргээ хамгаалдаг хүнээ хамгаалдаггүй, тиймээс би энэ хүнийг чинь худалдаж авч буудна гэсэн байна. Ийм хачин бүдүүлэг яриа Араб хүн Жаргалтхаан суманд яриад явж байна” хэмээн өгүүлэв. Мөн тогтолцоогоо засвал ЖДҮ мэтийн юм байхгүй болно. УИХ-ын гишүүд танхайраад суухгүй, тойргоо “усалдаг” гэсэн ойлголт байхгүй тогтолцоо эрүүл болно” гэдгийг хэлэв.
ЭШЛЭЛ 9.
Н.Алтанхуяг: “Манай улсын гол орлогоо бүрдүүлдэг нүүрс зэсийн үнэ нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдсэн. Төсвийн орлого нэмэгдүүлэхийн хэрээр үр ашиггүй баахан зарлага нэмэгдүүлдэг. Өмнө нь 2010, 2011 онд ийм зүйл болсон. Нүүрсний үнэ буухаар өсгөсөн зардлаа дийлэхээ байдаг. Намайг 2011 онд байхад бүгдийг нь байшингийн суурь руу явуулсан байсан” гэв.
ЭШЛЭЛ 10.
Мөн “УИХ авилгалжсан төсөв батлаад байна. Боловсролын яам нь сургууль гэдэг нэрээр, Эрүүл мэндийн яам эмнэлэг гэдэг нэрээр бизнес хийдэг болсон. Тэгээд ард түмний татвараас цуглуулсан мөнгийг дуусгадаг” хэмээн ярив.
ЭШЛЭЛ 11.
Тэрбээр УИХ-ын гишүүдийг “Эрх мэдэлдээ хэт дулдуйдаж байна. Намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэдэг байдлаар асуудалд хандаж байна” хэмээн шүүмжлэв.
ЭШЛЭЛ 12.
Мөн ЖДҮ-тэй холбоотой нэг юманд сэжиглэж байгаа. Хууль хяналтын байгууллага нь ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй л дээ. Эднийгээ хамгаалдаг Аудитдаа хүртэл зээл өгсөн байна. Шалгадаг хянадаг газраа хахуульдчихсан гэсэн үг. Прокурордоо бас зээл өгсөн гэсэн дараа хэрэг үүсвэл хаагаад өгөөрэй гэсэн үг. Ийм ялзарсан маягийн төр бий боллоо” хэмээв.
ЭШЛЭЛ 13.
Н.Алтанхуяг “2016 оны сонгуулиар булхай луйвар мөнгө төгрөг төрийн албыг урьдчилж зарах гэсэн энэ ажлаас болж УИХ-ын суурь буруу тавигдсан. Тиймээс өөрсдийгөө хамгаалах ажил хийж байна” хэмээв.
ЭШЛЭЛ 14.
Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийг 2016 оны сонгуулийг тулгаж байгаад МАН-ынхан манай хэдэн нөхдүүдтэй нийлж байгаад өөрчилсөн. Тэгэхдээ амиа бодсон тэр зургаан сумын дундаас би гарах юм байна. хоёрдугаарт тэр зургаан суманд тэр хүн л мөнгө хаяж чадна. Хэн илүү мөнгө хаясан нь л гарна. Үүнийг сонгууль гээд яриад байгаа юм даа. Энэ чинь сонгууль биш болсон шүү дээ” хэмээн ярив.
ЭШЛЭЛ 15.
Мөн тэрбээр “76 тойрог руугаа яагаад баахан байшин барилга яриад байна уу гэхлээр 2020 оны сонгуулийг “зүүдэлээд” яваа. Энэ зургаан сумандаа жаахан юм хийгээд ганцаараа баахан юм хийсэн хүн болоод харагдчихвал дахиад гарчихна. Төсвийн мөнгөөр, ард түмний мөнгөөр тойргоо “усалж” байна гэдгийг хэллээ.
ЭШЛЭЛ 16.
Мөн “ЖДҮДС-ийн мөнгө арай дэндсэн. Ганцхан ЖДҮДС-ийн зээл гэдэг шатгаанаар УИХ тарах үндэслэлтэй” гэв.
ЭШЛЭЛ 17.
Тэрбээр “950 тэрбум буюу нэг төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй зээлж байна. Харин банкны зээлийн хүү 20 хувьтай байгаа. ЖДҮДС-аас зээлсэн мөнгөө хадгаламжид хийхэд нэг жилийн дотор 170 сая төгрөгийг ямар ч үйлдвэрлэл явуулахгүйгээр зүгээр сууж байгаад олж байна” гэдэг тооцоололыг хэллээ.
ЭШЛЭЛ 18.
Ч.Батболд профессор тогтолцооны гажуудлын талаар “Тогтолцооны гажуудал олон жилийн өмнөөс илэрч байсан бөгөөд нийгэм эдийн засгийн хүндрэлтэй, улс төрийн мухардалтай нөхцөл байдал үүсэхээр зайлшгүй байдлаар өөрөө илэрч байгаа юм” гэдгийг хэлэв.
ЭШЛЭЛ 19.
Тэрбээр “Сонгууль гэдэг улс төрийн тоглоомын дүрэм. Энгийнээр ярихад сонгуулийн ямар хууль байна тийм л улс төр явагдана. Можиртар хууль байгаа учраас Монголын баялаг төвлөрөхгүй байгааг хэлээд баялаг гэдэг биш их биш аль ч улс оронд баялаг бага байдаг гэдгийг онцоллоо. Түүнийг оновчтой зохицуулах, бодлогоор зохицуулах тухай, тогтмол зардлаа яаж барьж хувьсахаа яаж барьж зохицуулах асуудал гэтэл тэр баялаг 76 тийшээ цацагдаж байгаа. 28 жил цацагдсан” хэмээн ярив.
ЭШЛЭЛ 20.
Мөн “Хөрөнгө оруулалт нэрийдлээр цацагдсан мөнгийг нэмээд үзэх юм бол гурван Оюутолгойг барих хэмжээний байгааг хэлэв.
ЭШЛЭЛ 21.
Тэрбээр мөн “Тоглоомын дүрэм буруу байгааг хэлээд можиратор, порпорцуналь холимог тогтолцоог хийж байж тоглоомын дүрэм зөв болно. Тэр дүрэм зөв болохоор улс төр зөв замаар явна” гэдгийг ярив.
ЭШЛЭЛ 22.
Мөн “Сонголт бол хариуцлага гэдгийг онцолж байлаа.
ЭШЛЭЛ 23.
Тэрбээр “Массын намаас салах хэрэгтэй. Массын нам гэдэг бол сонгуулийн нэрсийн жагсаалтад нэр нь бичигдсэн 18 насны хүмүүс. Дэлхийд массын нам 4.5 хувь байхад манайд 25 хувьтай байна гэж гарсан байна. Коммунист Хятад 10 хувь хүрдэггүй, тэд чинь 90 сая иргэнтэй шүү дээ. Тэгэхээр бид хэтэрхий улс төржсөн хэцүү ард түмэн болсон” хэмээв.
ЭШЛЭЛ 24.
Мөн тэрбээр “Манай тогтолцоо гэмт хэрэгтнүүдийг нуудаг хамгаалалтын тогтолцоо болсон. Тухайлбал хэрэг нь газар дээрээ баригдахаас нааш цагдах, мөрдөх ямар ч ажил хийж болохгүй гэсэн хуультай” гэдгийг ч хэлж байв
Сэтгэгдэл (24)