Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, шалгарсан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас 22, ОХУ-ын Буриад Улсаас 3, Халимагаас 2, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос 20, Франц улсаас нэг нийт 48 уран бүтээлч оролцож байна.
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд 14:00 цагт болно. Сурагчдын үзэсгэлэнд мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын 123 сурагч бүтээлээ дэлгэх ажээ. Үзэсгэлэнгийн нээлтээс 24 фотог хүргэж байна.