Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд Туркменстан улсад эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгчийн нэгэн бичлэг сошиалд шуугиан тарьж байна. Хүндийн өргөлтийн тэмцээн болох гэж буйг тохиолдуулан тэрбээр бэлгэнд ирсэн алтан штангийг өргөж буй энэхүү бичлэгээс болж Ерөнхийлөгчийн засаглалыг буруутгах хандлага тус улсын иргэдийн дунд нэлээд тархжээ. Ерөнхийлөгч нь алтан штанг бэлгэнд авч, Засгийн газрын гишүүд нь бахархан алга ташиж буй энэхүү бичлэг сошиалын анти дуулиант бичлэгүүдийн бас нэгэн жишээ болж байна.