"Айрагийн гозгорын дурсгалууд" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд Сяньбийн түүхэн дурсгалын 100 гаруй үзмэр дэлгэгджээ.
Монголын Үндэсний музейн судалгааны баг 2015 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалан суман дахь Айргийн гозгорын археологийн судалгааг эхлүүлсэн байна. Үүнээс хойш олон улсын төсөл болгон үргэлжлүүлж буй аж.
"Айрагийн гозгорын дурсгалууд" үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байна.