Иргэний нийгмийн байгууллагуудааас Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус байгууллагууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын газрын үйл ажиллагаанд дүнэлт хийн, мэдэгдэл хүргүүлэх тухай ярьсан юм. Үе үеийн Засгийн газрын 100 хоногийн дараа дүгнэлт хийдэг тухай “Хохирогчдын нэгдсэн холбоон”-оос тодотгож байна. Нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүн, тайланг тавиагүй байгаа. МАН 2016 оны сонгуулиар 65 суудал авч, эрх барих хугацаанд валют, бензиний ханшийг тогтвортой байлгах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зэргээр олон амлалтуудыг өгч байсан.
Энэ хоёр жилийн хугацаанд ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Бензиний үнэ зургаан удаа нэмэгдэж, валютын ханш барагдахаа болилоо. Газрын хэвлийн баялаг иргэдийн өмч юм бол иргэдийн хувьцаа, оногдох хувь ашгийн асуудал таг байна. МАН төсөвлөгдөөгүй төсөв нэмэхийн тульд торгуулиар туйлдуулж байна гэв. “Эрс шинэчлэгч” хөдөлгөөний Д.Энхбат “Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хангалттай олон үндэслэлүүд байна. Анх ард түмэн, шударга ёсны төлөө амиа алдахаас ч айхгүй ажиллага гэж амлаж гарч ирсэн. Ерөнхий сайд мэдэгдэлдээ суурь асуудлуудыг зохицуулах биш улам өөгшүүлэх мэдээлэл саяхан хийснийг та бүхэн мэдэж байгаа. Уул уурхайг ард түмэнд ашигтайгаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэж амалж байсан.
Гэтэл өнөөдөр Оюутолгойн асуудал юу болж байна гэхээр, УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаад, ажлын хэсгийн санал дүгнэлт боловсрогдож, үр дүн нь УИХ-аар хэлэлцэгдэх дөхөж байгаа энэ цаг мөчид Засгийн газар маш их сандарч мэдэгдэл хийсэн. Иргэний хөдөлгөөний төлөөллүүд УИХ-д шаардлага хүргүүлж, зохих албаны хүмүүс хүлээн авсан. Үүгээр УИХ-ын Байнгын хороогоор Иргэний хөдөлгөөн та бүхний гаргаж байгаа асуудлыг хэлэлцье, санал дүгнэлтийг хүлээж авъя гэж шийдвэр гарангуут, Засгийн газар маргааш нь Оюутолгойн асуудлаар мэдэгдэл хийсэн. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Засгийн газар “Рио Тинто” гэх луйварчин компанитай нууцаар хэлэлцээр хийж эхлүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулинд тодорхой заасан байгаа.
Жилд 100 сая доллараас дээш хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээг УИХ-аар хэлэлцэнэ гэж заасан. УИХ-аас эрх авч байж Засгийн газар харанга оруулагч гэх компаниудтай гэрээг өөрчлөх тухай хэлэлцээрийг эхлүүлэх ёстой. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчиж дур мэдэн хулгайгаар энэ нөхдүүдэд давуу байдал олгосон байдлаа цааш нь лавшруулах гэж уг хэлэлцээрийг хийсэн байна. УИХын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уржигдар мэдээлэл хийсэн.
Тодруулбал, бид 2011 оноос хойш бид маш удаан хэлэлцээд тодорхой хэмжээний тохиролцоонд хүрлээ гэсэн. Энэ нь юуг харуулж байна гэхээр УИХ-аар хэлэлцэх гэж байхад маш яаравчлан урьдчилж, хөрөнгө оруулагч гэх нөхдүүдтэй хувалдаж байгааг харуулж байна. Засгийн газарт ийм эрх байхгүй. Зөвхөн үүнийхээ төлөө Засгийн газар огцрох шалтгаан” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)