Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Зөрчлийн тухай хууль ард түмний нуруунд хүнд ачаа болж байгаа талаар ярьж байна. Тодруулбал, хөрсөндөө буугаагүй хуулийн золиос цагдаа нар болж байна. Өмнөх оны долдугаар сарын 1-ээс зөрчлийн хууль батлагдаж эхэлснээс хойш цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч байна гэв. Энэ нь зарим цагдаа нарын хувийн зан араншинд нөлөөлж, иргэдтэй дээрэнгүй харьцдаг болгож байгаа аж.
Түүнчлэн “Өнөөдөр Хууль зүйн яамны гадна талбайд жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэхдээ шийдвэрт хүрч, тохиролцоонд хүрч чадсан. Гэвч өчигдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ил задгай худалдаачдын талаар ярилцъя гэж дуудсан. Очиход нь таныг шүүх рүү авч явна. Зургадугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хэрэг үүсгэсэн байна” гэж хэлсэн тухай иргэн С.Мишгээ ярьж байв.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газар болон Хууль зүй дотоод хэргийн яамын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргад гомдол гарган өгчээ.
Мөн энэ тухай өмнө мэдэгдээгүй, мэдүүлэг аваагүй аж. Түүнийг ар гэрийнхэнтэй нь яриулалгүй гавлан шүүх руу аваачжээ. Хүний эрх зөрчсөн ийм хуультай болоод байна хэмээн онцлон ярилаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)