Баримт 1.
Хөлбөмбөг нь Хятадаас гаралтай бөгөөд МЭӨ 476 онд үүсчээ.
Баримт 2.
Хөлбөмбөгийг дэлхийд хамгийн олон хүн тоглодог, сонирхолтой спорт юм.
Баримт 3.
Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн алдартай спорт бөгөөд нэг тэрбум гаруй фанат дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр үздэг байна. Зуны олимпоос хоёр дахин олон үзэгчтэй тэмцээн бол хөлбөмбөгийн ДАШТ.
Баримт 4.
Францын тамирчин Стефан Стэнис 1942 оны Хөлбөмбөгийн тэмцээн дээр нийт 16 удаа гоол оруулсан байдаг.
Баримт 5.
Сагсан бөмбөгийг анх хөлбөмбөгийн бөмбөгөөр тоглож байжээ.
Баримт 6.
Хөлбөмбөгийн тоглогчид дунджаар 9.65 км гүйдэг.
Баримт 7.
Дэлхийн анхны хөлбөмбөгийн клуб Англи улсад “Шеффилд” нэртэйгээр нээгдэж байсан байна.
Баримт 8.
Европын багууд 1930, 1950 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бусдад нь оролцож байсан.
Баримт 9.
Роналдиньо 23 нас хүрэхдээ нийт 23 тоглолтод орж, 23 гоол хийж байсан.
Баримт 10.
Анхны өнгөт арьстай хөлбөмбөгчин Артур Вартарт байжээ.
Баримт 11.
Домогт Пеле хөлбөмбөгийг “үзэсгэлэнт тоглоом” гэж нэрлэж байсан анхны хүн.
Баримт 12.
1964 онд Перу дахь хөлбөмбөгийн тэмцээний шүүгчийн дуудлага 300 гаруй хүнийг хөнөөсөн бослого болсон.
Баримт 13.
Абиджан 1989-1994 оны хооронд 108 тоглолтод хожигдоогүй байна.
Баримт 14.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны гоолыг Францын шигшээ багийн тамирчин Люсьен Лоран оруулсан байдаг.
Баримт 15.
Криштиан Роналду нь Мессигээс 869 хоногийн ах юм байна. Хамгийн сонирхолтой нь Роналдугийн хүү ч Мэссигийн хүүгээс 869 хоногоор ах гэнэ.
Баримт 16.
Мэргэжлийн хөлбөмбөгийн “бөмбөг” 120 жилийн турш хэлбэр, хэмжээгээ хадгалжээ.
Баримт 17.
Хөлбөмбөгийн “бөмбөг”-ний 80 орчим хувийг Пакистанд үйлдвэрлэдэг.
Баримт 18.
Хөлбөмбөгийн тэмцээнийг анх 1937 онд телевизээр дамжуулж байжээ. Энэ тоглолт нь Highbury цэнгэлдэх хүрээлэнд болжээ.
Баримт 19.
Хамгийн олон улаан хуудас авсан дэлхийн аваргын тэмцээн 2006 онд болж байжээ. Энэ удаагийн тэмцээний 64 тоглолтод 25 улаан хуудас тэмдэглэгдсэн.
Баримт 20.
Хамгийн олон шар хуудас авсан тэмцээн мөн л 2006 онд болж байжээ. 64 тоглолтод 310 шар хуудас.
Баримт 21.
2018 оны ДАШТ нь ОХУ-ын ДАШТ-ий 11 дахь удаагийн тэмцээн аж. Тэдний хамгийн дээд амжилт нь 1966 онд дөрөвдүгээр байранд оржээ.
Баримт 22.
2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ анх удаа Өмнөд Солонгос, Япон хоёр өөр улс оронд зохион байгуулагдсан.
Баримт 23.
1966 онд ДАШТ-ий цомыг 7 хоногийн турш алдаж байжээ.
Баримт 24.
Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн 5098 багтайгаар болжээ.
Сэтгэгдэл (4)