ЭШЛЭЛ 1
Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал юм. Үүргээ ухамсарлаж, хариуцлагыг эрхэмлэж ажилласан та бүхэнд талархал илэрхийлье.
ЭШЛЭЛ 2.
Бүтэн арван жил ярьж, талцаж, маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдлээ.
ЭШЛЭЛ 3.
Тавантолгой бол дэлхийн хэмжээний орд. Дэлхийд гайхагдах энэ баялаг Монголынх. Монголын баялаг Монголынхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ сайн сайхан амьдралыг тэтгэх эх булаг болох ёстой.
ЭШЛЭЛ 4.
Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр эдийн засаг арваас дээш хувь өсч, экспортын орлого 2.8 тэрбум ам доллараар нэмэгдэж, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно.
ЭШЛЭЛ 5.
2019 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч, Тавантолгойн ордын ашиглалт өргөжинө. Газрын тос боловсруулах, нүүрс угаах, гүн боловсруулах болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг барьж эхэлнэ.
ЭШЛЭЛ 6.
Монгол түмэнд эв нэгдэл эрхэм чухал гэдэгтэй санал нийлэхгүй монгол хүн байхгүй биз ээ. Гэвч эвдрэлцүүлэх, талцуулах, нэгийг нь нөгөөгөөр нь үзэн ядуулах, зохион байгуулалттай технологи газар авч байгааг иргэд байнга сануулах боллоо.
ЭШЛЭЛ 7.
Ирэх онд 85 цэцэрлэг, 62 сургуулийг ашиглалтад оруулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 85 хувьд хүргэнэ. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ.
ЭШЛЭЛ 8.
Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно.
ЭШЛЭЛ 9.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжин хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасан. Цаашид хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлж, шаардлагатай хэсэгт бүрэн олгох шийдвэр гаргах боломжтой.
ЭШЛЭЛ 10.
Хүчирхийллээс хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй орчинд сурч, бойжих нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр иргэд, байгууллагуудын хүчин чармайлтыг нэгтгэн зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөрчлийг нэн даруй арилгах, хариуцлага тооцох, шаардлагатай гэж үзвэл хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй хийх шаардлагатай.
ЭШЛЭЛ 11.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох шийдвэр гаргасан нь энэ салбарт үйлчилгээний соёл, чанарын өрсөлдөөн бий болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чанарын хувьсгал болно.
ЭШЛЭЛ 12.
УИХ Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, ОХУ-тай байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа. Монголын тээвэрчид гуравдагч улс руу авто тээвэр гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээврийн шинэ гарцыг нээж, худалдаа, тээвэр, татвар, даатгалыг харилцан хөнгөвчлөхөөр боллоо.
ЭШЛЭЛ 13.
Банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар тэргүүн ээлжинд хангуулах эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ. Ингэснээр дампуурсан нэрээр харилцагчдаа хохироодог, улмаар татвар төлөгчдийн мөнгөөр төрд авдаг явдал үгүй болж, банкны салбарт эрүүл, зөв тогтолцоо бүрдэнэ. Харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учрах эрсдэл буурна.
ЭШЛЭЛ 14.
Энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэхээр тооцож байна. 2019 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 137.3 тэрбум төгрөг зарцуулна.
ЭШЛЭЛ 15.
Төрийн байгууллагууд бараа, бүтээгдэхүүнийг ялгаатай бөгөөд өндөр үнээр худалдан авдаг, ижил төрлийн барилга, объектийн төсөвт өртгийн зөрүү их, барих явцад өртөг нь нэмэгдэж, төсвийн хөрөнгө үргүй үргүй зарцуулагддаг байдлыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хязгаарлалаа.
ЭШЛЭЛ 16.
Улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг нэмж шаарддагийг хязгаарлаж, ТҮЦ машин болон цахим хуудсаар бүх төрлийн лавлагаа, мэдээлэл авах зохицуулалтыг бий болгов.
ЭШЛЭЛ 17.
Сум, дүүргийн Засаг дарга ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр орон нутгийн удирдлагын томилгоонд хөндлөнгөөс хутгалдан оролцдог, мэдлэг, чадвар, туршлагын шударга шалгуур биш, аль нам, хэн гэдэг албан тушаалтанд үйлчилсэн бэ гэдэг улс төрийн үнэлгээ голлох гээд байдаг ёс бус байдлыг халахад нөлөөлнө.
ЭШЛЭЛ 18.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 2028 он хүртэл 10 жилээр сунгасан нь монгол хүн Монгол нутагтаа эзэн нь байх, газар өмчлөх, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөөжийг нь хүртэхэд ач холбогдолтой шийдвэр болсон.
ЭШЛЭЛ 19.
19 гишүүний гарын үсэг зурсан “нээлттэй сонсгол” явуулах албан бичгийг хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Чуулган завсарласан ч байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилж, хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.
ЭШЛЭЛ 20.
Хаврын чуулганаар Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Энэ хороо төрийн ажил, үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай болгох, мэдээлэл технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хөгжлийн шинэ гарц нээх, олон улсын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах, цахим бодлогын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажиллана.
ЭШЛЭЛ 21.
УИХ-ын гишүүний эрхэм хүндэт алба бол шагнал биш. Харин шалгуур сорилт.
ЭШЛЭЛ 22.
Эхний 4 чуулганы үйл ажиллагаа хямарсан эдийн засгаа өөд татах, буруудсаныг засаж залруулах шийдвэр гаргахад үндсэндээ чиглэсэн. Үр дүн ч гарсан. Эдийн засаг төсөөлснөөс илүү дүнгээр сэргэлээ. Монголд итгэх гаднынхны итгэл нэмэгдлээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ өслөө. Аргагүйн эрхэнд гаргасан амаргүй шийдвэрээ зөөллөх эхний боломжууд бас бүрдлээ.
ЭШЛЭЛ 23.
Бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд Монгол Улсад засаглалын хяналт, тэнцлийг хангах, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, цэвэр өрсөлдөөнд суурилсан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх суурь хуулиудад өөрчлөлт оруулах томоохон хэрнээ хариуцлагатай ажил биднийг хүлээж байна.
ЭШЛЭЛ 24.
Үндэсний эв нэгдлийг хангах, авлигаас ангижрах, зөвхөн хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэхэд бид онцгой анхаарах ёстой.
Сэтгэгдэл (20)