Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн ирсэн бөгөөд 2018 оны энэ өдрийг “Тамхи зүрхэнд хортой-Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэрлэсэн.
Тус аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Баянхутаг албан хаагчдад зориулан “Тамхины хор хөнөөл, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд тамхины хор уршиг, нөлөө, тамхины хяналтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.
Сэтгэгдэл (18)